Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Хөл хориог сунгах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийднэ

Хөл хориог сунгах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийднэ
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 9
Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах, эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлах аж. 
Энэ талаар ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг “Бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Одоогийн байдлаар мэргэжлийн хилээ нээх ямар ч үндэслэл харагдахгүй байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхийг шинээр бүрдсэн Засгийн газар хуралдаж шийднэ. УОК-ийн хуралдаанаар энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдэг шийдэлд хүрсэн” гэлээ.
Монгол Улс хоёрдугаар сарын 14-нд анх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Хамгийн сүүлд УОК-оос Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргасан. Тэгвэл хугацааг дахин сунгах эсэх шийдвэрийг Засгийн газраас гаргах юм байна. Одоогоор Засгийн газрын хуралдаан товлогдоогүй байна. 
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр хил хааж гадаадаас 9.9 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. Энэ сард 3000 гаруй иргэнээ тусгай үүргийн нислэгээр авах юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн