Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Монголын анхны К-поп сонирхогчдод зориулсан 'VANTE' кафе

Монголын анхны К-поп сонирхогчдод зориулсан 'VANTE' кафе
Нийтэлсэн 2020 оны 8 сарын 2
Монголд анх удаагаа к-поп сонирхогчдод зориулсан кафе 13 дугаар хороололд “Vante” кафе нэртэйгээр нээгджээ. Тус газрын захирал “BTS” хэмээх Солонгосын кпоп хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч бөгөөд олон жилийн мөрөөдлөө биелүүлж, гэр бүлийн хамт к-поп кафе байгуулсан нь энэ юм. Тэрээр хоёр жилийн турш уг кафег байгуулахаар төлөвлөн, тогчилт бүрийг гэр бүлийнхэнтэйгээ хамтран хоёр сарын хугацаанд урласан юм байна.
undefined
Ингээд тус кафег гаднах харагдах байдлаас эхлэн хэрхэн тохижуулж, ямар ямар булан гаргасан байгааг танилцуулъя.
Гадаах хананд кпоп хамтлагийн нэр, логоог зуржээ. Үүнийг хийж байх үед өөрийн сонсдог хамтлагийн логоог харсан хүмүүс будаг нь хатаагүй байхад л зургаа татуулж, кафе нээгдэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлдэг байсан гэнэ. Мөн зарим хүүхдүүд өөрийнх нь сонсдог шинээр байгуулсан хамтлагуудынхаа нэрийг бичүүлж, логоог нь зуруулах хүсэлт гаргаж байгаа гэнэ.  
Үүдээр ороход цэлгэр, саруул танхим, к-поп оддын зураг өлгөөстэй байв. Хэрэв сонсох дуртай хамтлагийн зураг байхгүй бол зургаа авчраад үйлчлэгчид хандан хавчаар авч, өөрсдөө өлгөсөн ч болох юм байна. Мөн өөрийн сэтгэгдлээ бичиж жижиг лонхонд хийж болно.  
undefined
Дэр, сандал, ханан дээр зурсан туулай, бамбарууш зэрэг нь “BTS” хамтлагийн гишүүдийг дүр бөгөөд кафен захирал өөрийн гараар зуржээ.  Мөн ширээ сандлыг пошко, турбайгаар  хийсэн нь үнэхээр л тус кафен бүх хэсэгт сэтгэл шингэсэн байгааг харуулах аж.
Цааш явбал гутлаа тайлж ороод тухлан суух хөвсгөр сандалтай, тухтай хэсэг бий. Энд хүүхдүүд зургаа татуулан, хөгжилдөх дуртай байдаг гэнэ. Тус хэсгийн таазыг бараан өнгөөр будаж, үүл зүүсэн байв. Харин хананд нь мод, бут зурж “BTS” хамтлагийн нэгэн гишүүнийг зургийг хэвлэн шүхэр барьж буй мэтээр байрлуулсан байлаа.
 Мөн “VANTE” гэсэн нэрнийхээ утга учрыг гаргасан зурган булантай. “BTS” хамтлагийн Тэёон хэмээх гишүүн зураг авч, зурах дуртай хүн бөгөөд Вангог хэмээх зураачийг шүтэн биширдэг аж. Тиймдээ ч тэрээр тус зураачийн Ван, өөрийн нэрний “тэ” үсгийг нийлүүлж, “Вантэ” хэмээх нэрээрээ зураг зурах, зураг авахдаа ашигладаг учраас уг нэрээр кафегаа нэрлэжээ.
Кафе нээгдээд долоон ч хоног болоогүй байхад дуртай хамтлагийнхаа бүтээлийн цуглуулга, зургийг бэлэглэсэн хүүхдийн бүтээлээр булан гаргасан байлаа. “BigBang” хамтлагийн фен охин өөрийн гараараа томоос том зураг зураад кафед авчирч өгсөн байв. Мөн Солонгост амьдардаг нэгэн охин тус хамтлагийн фен тус хамтлагийн сиди, цомог, Теян гэдэг гишүүний гарын үсэгтэй захидал, бүр цэргээс халагдаж ирэхэд нь угтаж авсан зарим фенүүдэд өгсөн жигнэмэгийг идэлгүй хадгалаад Монгол руу явуулжээ. Уг хамтлагийг дэмждэг, мэддэг хүмүүс нь маш олон нандин, ховор зүйл байгааг хараад гайхдаг гэсэн юм.  
undefined
Тус кафенд дуртай хамтлагийнхаа дууг сонсож, зургаа татуулж, бас нэгэн хөгжилтэй дурсамжийг найзууд гэр бүлийнхэнтэйгээ бүтээх боломжтой юм. Эдний пицца, сэндвич, цай, кофе, ундаа зэргийг худалддаг бөгөөд үнэ нь ч боломжийн юм байна. 
undefined
Кафед ирсэн хүүхдүүдийн сэтгэгдлийг сонсвол “Эндээс гарахыг хүсэхгүй байна. Суугаад дуртай дуугаа сонсож, к-поп хамтлагийн орчин бүрдүүлж, чадсан нь үнэхээр их таалагдлаа. Хоол, ундаа бүх зүйл амттай. Мөн ном унших ч боломжтой байгаа нь хүүхдүүд бидэнд цагийг хөгжилтэй, зугаатай бас мэдлэг олж авах боломжоор хангаж байна” гэсэн юм.
undefined
Ийнхүү хайртай хамтлагийнхаа зургийг харж, дууг нь сонсож, кпоп ертөнцөд орсон мэт мэдрэмжийг авахыг хүсвэл  13 дугаар хороолол буюу зүүн дөрвөн замын ертөнцийн зүгээр урд талын автобусны буудлын баруун талд очиход “VANTE” кафе байх болно. Кафе 10.00-21.00 цаг хүртэл ажилладаг юм байна.  
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн