Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Б.Дэлгэрмаагийн оронд 'Фортуна' Н.Батбаярын охин Жаргаланг Ардчилсан намын Дэд даргаар томилжээ

Б.Дэлгэрмаагийн оронд 'Фортуна' Н.Батбаярын охин Жаргаланг Ардчилсан намын Дэд даргаар томилжээ
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 11
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр цахимаар XIII хуралдаанаа хийж тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. 
Хуралдаанаар ҮБХ-ны гишүүн, АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргаланг Б.Дэлгэрмаагийн оронд Ардчилсан намын Дэд даргаар томилсон байна. Учир нь АН-ын Дэд даргаар ажиллаж байсан Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа. Б.Дэлгэрмаа намын гишүүнчлэлээс чөлөөлөгдөх хүсэлтээ намын анхан шатны байгууллагад хүргүүлсэн байна. 
Ийнхүү ҮБХ-ны хуралдаанаар Б.Дэлгэрмааг Дэд даргын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд Б.Жаргаланг томилсон байна. Б.Жаргалан АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Их хурлын сонгуулиар Архангай аймагт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байгаа. 
Дашрамд дурдвал, Б.Жаргалан нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн