Цар тахалтай холбоотойгоор ипотек болон хэрэглээний зээл төлөх хугацааг долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулсан. Тодруулбал, Монголбанк, Сангийн яам, МИК ОССК ХХК болон банкууд хамтран зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулсан.
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зургаан сарын хугацаа өчигдрөөр дууссан учраас иргэд энэ сараас эхлэн ипотик болон хэрэглээний зээлээ төлнө.
Гэхдээ Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг наймдугаар сарын 31 хүртэл сунгасан. Тиймээс зээлийн эргэн төлөлтийг ч хойшлуулах байх гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд байгаа ч Засгийн газар, Монголбанкнаас зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах эцсийн шийдвэр гаргаагүй байна. Харин өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ипотек болон хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, эсэх асуудлыг хэлэлцэх бололтой.
Цар тахлаас шалтгаалан Засгийн газраас зургаан сарын хугацаатай, хоёр удаа зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргаж байсан билээ.