Open iToim app
Бусад | 2 мин уншина

Нойр сэргээх хялбар аргууд

Нойр сэргээх хялбар аргууд
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 10
Хаврын урт өдрүүдэд хийх  ажил их ч нойрондоо дийлдэн ядрах, ажлын бүтээмж багасах хандлага ажиглагддаг.  Хүмүүс нойр сэргээх зорилгоор их хэмжээний кофе, энергийн ундаа уух зэрэг арга хэрэглэдэг нь ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, өвчлөлийн эх болдог аж. Тиймээс эрүүл, хялбар аргаар олон цаг сэргэг байх арга хуваалцъя.
1.Ус уу: Цэвэр хүйтэн ус уух нь ходоод тархины үйл ажиллагааг нэмэгдүүлж сэргэх байлгах чухал үүрэгтэй. мэдээж хэт халуун, эсвэл хэт хүйтнийг ууж болохгүй.
2.Бохь зажлах: Сэнгэнэсэн гаатай бохь зажлах хоол шингээгээд зогсохгүй, тасралтгүй хөдөлгөөний ачаар нойр сэргээх ид шидтэй байдаг аж.
3.Дасгал хий: Олон цагаар сууж, хичээл, ажил хийх шаардлага гарвал нойрмоглох бүрдээ босож, дасгал хөдөлгөөн хийн, биеийнхээ чилээг гаргаарай. Дасгал хөдөлгөөн нь цусны эргэлтийн сайжруулж, эд эсийг сэргээхэд чухал үүрэгтэй.
4.Гараа угаа: Гар, бугуйгаа хүйтэн усаар угаах нь нойр сэргээх, сэрүүцүүлэх ид шидтэй гэнэ. Халуун өдөр нозоорсон байдлаасаа гарахыг хүсвэл бугуйн гол судлаа хүйтэн усаар сайтар шавшаарай.
5.Дугхийх: Өдрийн цагаар ажил дээр нойр хүрээд байвал 10-20 минут унтаад сэрэхэд буруудахгүй гэнэ. Өдрийн цагаар унтсан 20 минут нь бүтэн шөнийн нойроос ч илүү амрааж, сэргээх чадалтай гэнэ.
6.Самар идэх: Самаранд агуулагддаг ихэнх бодис тархины үйл ажиллагаа сайжруулах нөлөөтэй байдаг харин миндаль болон кешью самар нойрыг сэргээх үйлчилгээтэй байдаг.
7.Түр зуур амрах: чухал ажил шөнөжин сууж хийх ёстой байсан ч 2-3 цаг тутам бага зэрэг амарч, хөгжилтэй бичлэг үзэх эсвэл онигоо уншиж болно. Инээд нь тархинд сэрүүн байх дохиог өгөх хамгийн хялбар арга юм.
8.Чимээгүй байдлаас зайлсхий: Ажил дээрээ бол хамтрагчтайгаа ярилц, хэрвээ ганцаараа бол хөгжим тавь. Урт хугацаанд чимээгүй орчинд ажиллах нь нойр хүрэх, ядрах эх үүсвэр болно.
Эх сурвалж: Healthy.org
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн