Олон танигдсан томоохон хувцас загварын салонууд тухайн жилийн загварын чиг хандлагыг тодорхойлдог. Тэгвэл энэ жилийн сар шинийн дээл, үндэсний хувцасны трэнд загварууд ямар байх вэ. Хувцас загварын салонуудын санал болгож буй сар шинийн гоёлуудыг танилцуулж байна.Urban Jeans-ийн “ХҮРЭЭ” коллекциЭнэ жилийн “Хүрээ” коллекцийн үзэл санаа нь бүхэлдээ Монгол үндэстний өв уламжлал, ёс заншил, бэлгэдлийг шингээж, орчин цагийн хувцасны үлгэр суулт, хэрэглээний давуу талуудыг хослуулан урлажээ. Urban Jeans гэр бүл, ураг төрлийн баярын уур амьсгалд зориулан хосын загваруудыг гаргаж, бүс, бэл, ээмэг, зүүлт, даалин зэргийг тохирох загвар бүрт дагалдуулан бэлэглэхээр болжээ.Urban Jeans брэндийн дизайны баг урьдчилсан байдлаар 200 гаруй загварыг боловсруулан гаргаж, хаалттай хүрээнд загварын шоу зохион байгуулан хамгийн олон санал авч сонгогдсон загваруудаа танилцуулж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс сонирхоно уу.Говь кашмерийн “ШИНЭ САР” коллекциДэлхийн томоохон загварын сэтгүүлийн нэг Vogue Paris-ийн танилцуулснаар 2018 оны намар өвлийн загварын чиг хандлага гариг эрхэсийг илэрхийлсэн сар од дүрслэлтэйгээр цайвар, мөнгөлөг болон хар хөх өнгөнд суурилсан байна гэжээ. Загварын ертөнцийн төлөөлөл болсон алдарт Chanel, Dior, Chloe болон Isabel Marant брэндүүд нь үүний томоохон жишээ болж сар одыг ашиглан шинэ коллекцийн загваруудаа танилцуулсан байна. Говь брэнд Цагаан сарын "Шинэ сар" коллекцидоо 2018 оны уг трэндийг үндэсний уламжлалт хээгээр баяжуулан тусгасан нь дэлхийн загварын ертөнцтэй үндэсний гоёлоо зэрэгцүүлэн хүргэж буйн илэрхийлэл хэмээн тайлбарлаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс сонирхоно уу.GOYOL кашмерын Цагаан сарын коллекциГоёл кашмер 2015 онд Швейцарь улсын нэр хүнд бүхий Tes Teх лабораториор өөрийн үйлдвэрлэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүний чанарыг албан ёсоор баталгаажуулсан бөгөөд орчин үеийн хувцас загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхэм зорилгынхоо хүрээнд хэрэглэгчдийн хүсэл сонирхол, улирлын онцлогт тохирох олон төрлийн коллекциуд үйлдвэрлэн гаргаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс сонирхоно уу.Silk Capital-ийн коллекциҮндэсний хувцас болон торгоны төрөлжсөн дэлгүүр “Silk Capital”-д үндэсний гэсэн тодотголтой бүх зүйл байдаг. Түүнчлэн туршлагатай бол урчид танд хүссэн дээл, гутал, малгай зэргийг захиалгаар хийж үйлчилнэ. "Silk Capital" Үндэсний хувцасны салон XVII Жарны Нөхөрсөг хэмээх шар нохой жилийн сар шинийн баярын коллекцоо танилцуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс сонирхоно уу.Торго салоны коллекциМонгол үндэсний загварын хувцсаараа танигдсан "ТОРГО"салоноос хаа ч байхгүй жинхэнэ хүр хорхойн шүлсээр нэхсэн чамин тансаг хээ угалзтай торго, үндэсний болон орчин үеийн загварын гоёл болон өдөр тутам, бүхий л цаг үед өмсөх торгон эрэгтэй болон эмэгтэй бэлэн хувцас болон чамин болон энгийн хийцтэй торгон ор дэрний бүтээлэг зэрэг гэр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, мөн түүнчлэн уран гоёмсог хийцтэй алт, мөнгөн болон эрдэнийн чулуун үнэт эдлэл болон Монгол ардын гар урлалыг манайхаас худалдан авч мөн захиалах боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс сонирхоно ууХайрын хурим Цагаан сарын коллекциИвээл брэндийн Цагаан сарын коллекци