Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Шахмал түлш үйлдвэрлэсэн ААН-д тонн тутамд 50 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Шахмал түлш үйлдвэрлэсэн ААН-д тонн тутамд 50 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Нийтэлсэн 2019 оны 2 сарын 27
“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор 240 ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. 
Нэг шуудайндаа 25 килограммтай шахмал түлш дунджаар 3750 төгрөг байх бол нэг тонныг 150 мянган төгрөг худалдаалахаар тооцжээ. Засгийн газрраас йлдвэрлэгчид нэг тонн шахмал түлш үйлдвэрлээд борлуулсан тохиолдолд 50 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх аж. Нийслэлийн 220 мянган өрх айлыг бүгдийг нь сайжруулсан шахмал түлшээр хангаснаар агаарын бохирдол 50 хувиар буурна хэмээн үйлдвэрлэгчид тооцсон аж.
“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар "Манай үйлдвэр Тавантолгойн дэлхийн стандартын коксжсон нүүрсийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадгаараа онцлог. Бүх төрлийн зууханд ашиглаж болохыг туршилтаар тогтоосон. Илчлэг өндөр эрчим хүчний нүүрс учраас Налайх, Багануурын олборлож байгаа түүхий нүүрстэй харьцуулахад илчлэг маш сайтай юм. Шаталтын хугацаа урт учраас олон дахин нүүрс түлдэг байдлыг хоёр дахин бууруулж, үүнийгээ дагаж утааг ч хоёр дахин бууруулна гэж тооцож байгаа. Бүрэн шаталттай учраас үнс харьцангуй бага гарна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн