Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Археологичид эртний Египетийн алдагдсан ‘Алтан’ хотыг илрүүлжээ

Археологичид эртний Египетийн алдагдсан ‘Алтан’ хотыг илрүүлжээ
Нийтэлсэн 2021 оны 4 сарын 9
Египетийн Аялал жуулчлалын яам пүрэв гаригт МЭӨ 1388-1351 онд Египетийг захирч байсан наймдугаар Аменхотеп III Фараоны эрин үед хамаарах 4000 гаруй жилийн настай эртний алтан хотыг архлелогчид илрүүлсэн талаар мэдэгдлээ.
Египет судлаач, доктор Захи Хавассын археологийн судалгааны баг алдагдсан алтан хотыг илрүүлсэн бөгөөд хотын туурь элсэн дор ойролцоогоор 3000 жил байсан аж. Мөн алтан хотын үлдэгдэл нь эрдэмтдийн судалж, илрүүлснээр эртний Египетээс үлдэж хоцорсон хамгийн том хотын олдворт тооцогдож байгаа юм.  
Доктор Захи Хавасс энэ талаар “Өмнө нь гадаадын олон судалгааны баг уг хотыг хайх ажлыг хийж байсан ч тэдний нэг ч олоогүй. Бид эртний Египетийн хаад болох Хоремхеб болон Айя Фараоны бунхан олдож байсан Тутанхамоны шарилын сүмээс хайгуулын ажлаа эхэлсэн. Хотын гудамжнууд байшингуудаар хүрээлэгдсэн бөгөөд зарим барилгын хана 3 метр өндөр хэвээр хадгалагджээ. Мөн алтан хот нь баруун зүгт алдарт Дейр эль-Медина хотын туурь хүртэл үргэлжилж байгааг бид тогтоосон” гэжээ. Хавассын баг 2020 оны есдүгээр сард малтлагын ажлаа эхэлсэн бөгөөд алтан хотын засаг захиргаа, аж үйлдвэрийн төв, иргэдийн амьдардаг байсан бүтэн хороолол болон хэд хэдэн талх нарийн боовны газар зэргийг илрүүлжээ.
undefined
Египетийн Аялал жуулчлалын яамны мэдээлснээр хотын туйр бараг тэр чигээрээ маш сайн хадгалагдан үлдсэн бөгөөд хэд хэдэн барилгуудын хана, өрөөнүүд бүтэн хэвээр үлдэж хоцорсон төдийгүй тухайн үеийн хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг байсан багаж, хэрэгслүүд хүртэл байгаа аж. Мөн хотын тууриас хэд хэдэн хүн болон амьтны шарил илрүүлсэн байна. Тухайлбал, археологийн малтлагын талбайгаас нийт 22 мумми олдсоны дунд Аменхотеп III Фараоны шарил багтаж байгаа нь хамгийн том олдворт тооцогдож байна.
undefined
undefined
АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн Египет судлалын профессор Бетси Брайан энэхүү археологийн хосгүй үнэт олдвор нь Египет судлалын хувьд 1992 онд Тутанхамон хааны занданшуулсан шарилыг нээснээс хойших хамгийн том, чухал олдвор гэж тодорхойлсон байна. Тэрээр шинэ олдворын талаар “Энэ нь эртний Египетүүдийн амьдралын хэв маяг, түүхийн талаар бидэнд ховорхон мэдээллүүдийг харуулаад зогсохгүй МЭӨ 1351-1336 онд Египетийг захирч байсан Эхнатен Фараон болон түүний хатан Нефертити нар яагаад Амарна хот руу нийслэлээ нүүлгэсэн тухай түүхэн дэх хамгийн том нууцыг тайлахад тусална” гэжээ.
Эрдэмтэд алтан хотыг Аменхотеп III Фараоны үеийн эртний Египетийн соёл иргэншил, шашин, шинжлэх ухааны хөгжлийн чухал төв байсан гэж үздэг. Түүхэнд Аменхотеп III Фараон өөрийн хүү болох Эхнатен Фараонд уг хотыг өвлүүлсэн гэж тэмдэглэгдэн үлджээ. Гэвч Эхнатен Фараон үл мэдэгдэх шалтгааны улмаас нийслэлээ Нил мөрний зүүн эрэг дагуух Амарна хотод нүүлгэсэн байдаг.
Эх сурвалж: Egyptian Streets
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн