Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

О.Батнасан: Мод суулгаад орхих бус байнгын усалгаа, арчилгаа хамгийн чухал

О.Батнасан: Мод суулгаад орхих бус байнгын усалгаа, арчилгаа хамгийн чухал
Нийтэлсэн 2021 оны 10 сарын 11
Үндэсний бүтээн байгуулагч “Монголын төмөр зам” ТӨХК Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, нэг сая гаруй мод тарихаар төлөвлөсөн.
Тус компани эхний ээлжид говийн бүсэд ашиглалтад орж буй "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн 416.1 километр төмөр замын трассын дагуу 100 километр урт ойн зурвас, өртөө зөрлөгүүд дээр жимсний цэцэрлэг байгуулахаар зорьж байгаа юм. Өөрөөр хэлбэл төмөр замын нэг километр тутамд 1000 мод тарих аж.
Тэгвэл “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилчид өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянхошууны баруун салааны эцэс дэх Бумбатын рашаанд модот цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд нэгдэж, 100 мод тарилаа.  
Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батнасан Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртөж, тэр тусмаа говийн аймгийн нутгуудад нүүрлээд буй элсний нүүдлийг зогсооход төмөр замын дагуу ойн зурвас байгуулах нь экологийн чухал ач холбогдолтой болохыг онцолсон юм. Мөн тэрээр мод тарих нь хүүхэд өсгөхтэй ижил хариуцлагатай ажил бөгөөд зүгээр газарт мод суулгаад орхих бус байнгын усалгаа, арчилгаа хийж, тогтмол тордож байх нь хамгийн чухал болохыг уриалсан юм.
“Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын бүтээн байгуулалтын үед трассын дагуу байгуулсан 30 худгийг түшиглэн ойн зурвасыг усжуулалтыг хийж, суулгасан модоо тогтмол арчилж, тордох, зорилгоор байгаль орчны мэргэжилтэн, өртөөний албан хаагчдаас бүрдсэн хүний нөөцийн баг бүрдүүлэн, бэлтгэл ажлаа хангаж эхлээд байна. 

undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн