Хайр сэтгэл, хосуудын харилцаа нь бидний амьдралд дахь хамгийн чухал ч хамгийн эргэлзээтэй асуудлыг нэг билээ. Гэхдээ одоо хамт байгаа хамтрагч тань зөв хүн эсэх, танд хайртай эсэхийг мэдэх сэтгэл зүйчдийн зөвлөсөн хэд хэдэн аргийг BusinessInsider -ээс орчуулан хүргэж байна.
-Уулзах онц шаардлагагүй ч тантай уулзахыг хүсдэг байх
Хайр дурлалтай учирсан хүн бүрийн хувьд “Хаана юу хийх нь биш хэнтэй хамт байх нь чухал” гэсэн дүрэм үйлчилдэг. The Lodge Social Club клубийг үүсгэн байгуулагч Келлен Росенберг “Хосуудын тухай бүх юм” нийтлэлдээ хайр дурлалын харилцааны хамгийн гол хэсэг нь хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаа бөгөөд хэн нэгэн таны ажил амьдралд санаа тавьж, туслахын тулд өөрийн амрах хэдхэн цагаа зориулдаг бол тэр хүнээ яавч алдаж болохгүй. Түүнчлэн танд хайртай нэгэнд илэрдэг хамгийн голлох шинж бол өөрсдийнхөө цугтаа байх хугацааг уртасгахаар мэрийх байдал юм.
-.Ирээдүйн тухай ярилцдаг байх
Хосуудын харилцаа эхэн үедээ явж байх үед хэн ч ирээдүйн тухай ярихыг боддоггүй, зөвхөн одоо байгаадаа төвлөрөх тохиолдол их. Гэсэн ч танд үнэхээр хайртай нэгэн бол өөрийнхөө ирээдүйг тантай хамтаар төсөөлөх болно. Хэрвээ хамтрагч тань өөрсдийнхөө ирээдүйн тухай байнга ярьдаг бол өөрт чинь хайртайн нэг илрэл гэж ойлгож болно.
-Хэцүү үе тулгарахад хажуугаас тань холдохгүй байх
Ихэнх залуу хосууд хамтдаа зугаалж, баярлаж, гадуур дотуур явцгаадаг. Гэхдээ хосуудын харилцааны бат бөх чанар үнэ цэнийг гунигтай, хүнд явдал тохиолдсон үед нь хэрхэн хандаж байгаагаар хэмжиж болно. Мэдээж заавал хүнд өвчин, хагацал байх албагүй. Харин өвдсөн үед, төлөвлөж байсан ажил бүтэлгүйтэх үед тань өөрөөс чинь илүү шаналж байвал тэр хүнийг битгий алдаарай.
Судлаачдын үзэж буйгаар эрчүүд амьдралынхаа 5 хувийг эмэгтэйчүүд рүү ширтэж өнгөрөөдөг. Харин хайр дурлалтай учирсан хүн бүр хүйс харгалзахгүйгээр нэгэн рүүгээ ширтдэг аж. Хэрвээ хамтрагч тань олон хүмүүсийн дунд байсан ч зөвхөн тан руу хардаг бол зөв хүнээ олжээ гэж бодож болох гэнэ.
-Чухал хүмүүстэйгээ танилцуулахыг хүсдэг
Хэрвээ хамтрагч тань гэр бүл, найз нөхдөө өөртэй чинь танилцуулах хүсэлтэй уулзуулах дуртай, эсвэл та тэр хүний чухал хүмүүстэй удаан хугацаанд хамт байхыг хүсэж байвал өөрийгөө аль хэдийн хайр дурлал, итгэлцэл дээр тогтсон амжилттай харилцаа тогтоосон гэж үзэж болох аж. Сэтгэл судлаач Норман Рөүзбергийн үзэж буйгаар хосууд нэгнээ гэр бүлийнхэнтэйгээ танилцуулсан бол өөрийн жинхэнэ мэдрэмжээ илэрхийлэх боломжтой болох гэнэ.
Эх сурвалж: BusinessInsider