Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Путин ирэх сарын эхээр Монголд айлчилна

Путин ирэх сарын эхээр Монголд айлчилна
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 7
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчлахаар болсон байна.
Тэрээр ирэх сарын эхээр Монгол Улсад айлчлах бөгөөд одоогоор хэдэн өдрийн айлчлал, ямар асуудал хэлэлцэх нь тодорхой болоогүй байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Зөвлөлт-Монголын цэргүүд Халх голын дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тойхиолдуулан намар Монгол Улсад айлчлахыг урьсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид Халхын голын ялалтын 80 жилийн ойг орос нөхөдтэйгөө хамт тэмдэглэнэ. Энэ бол манай улсын хувьд маш чухал үйл явдал юм. Монгол, Оросын дайчид мөр зэрэгцэн, манай эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамтдаа хамгаалсныг бид хэзээ ч мартаж болохгүй. 80 жилийн ойн баяраар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх ёстой. Маш олон арга хэмжээ төлөвлөсөн байгаа. Мөн Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцох урилга Ерөнхийлөгч В.Путинээс ирсэн. Би баяртайгаар хүлээн авсан. 2020 оны баярын арга хэмжээнд манай Зэвсэгт хүчин оролцох боломжтой. Орос нөхөд минь тусалж, дэмжинэ гэдэгт найдаж байна” гэсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг Монгол Улсад айлчлахыг Кремль үгүйсгээгүй. “Ийм айлчлалыг судалж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг нэмэлт байдлаар мэдээлнэ” гэж ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн алба ТАСС агентлагт мэдээлжээ. Хоёр тал айлчлалын бэлтгэл ажилдаа орсон гэсэн мэдээлэл ч байгаа юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн