Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.3 дахь заалт, Дүүргийн Засаг даргын 2021 оны 03-р сарын 11-ний өдрийн А/95 тоот “БАЯНГОЛ-ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай захирамжийн хүрээнд “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулна.
Календарьчилсан төлөвлөгөөний дагуу 2021 оны 03 дугаар сарын 22-31-ний өдрийн хороонд Баянгол дүүргийн Цагдаагийн I, II хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, УБЦТС-Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв, хороодын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн хоёр баг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах чиглэлүүдээр хяналт тавьж ажиллах юм.
Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь аюулгүй байдал /Гэрэлтүүлэг, ил задгай цахилгааны утас, таггүй ус, дулааны худаг/
Аж ахуйн нэгж, байгууллагын орчны тохижилт, цахилгаан, галын аюулгүй байдал, ус, дулааны худгийн таг, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн эсэх
Хүүхдийн тоглоомын талбайн стандарт, аюулгүй байдал хангагдсан эсэх
Ашиглалтад ороогүй барилга, байгууламжийн орчимд хүүхдэд эрсдэл үүсгэж болзошгүй газрууд байгаа эсэх
Сургууль, цэцэрлэгийн орчин дахь болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлээр
Хүний гарц, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн эсэх
Аж ахуйн нэгж, байгууллагын орц, гарц тэргэнцэртэй болон хүүхдийн тэрэгтэй иргэд саадгүй зорчих стандартыг хангасан эсэх
Хүүхдийг болзошгүй аюул бусад эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус хяналт тавин, холбогдох газруудад илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдэлийг бууруулах үүрэг чиглэл өгч ажиллаж эхэллээ.