Ардчилсан нам олон удаагийн сонгуульд шил дараалан ялагдсан. Энэхүү олон удаагийн ялагдлыг өөрт ашигтайгаар эргүүлж байгаа хэсэг улстөрч АН-д бий болжээ. Тэд нэгдэн шинэ нам, жишээ нь Ардчилсан холбоо нам байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон гэх мэдээлэл байна. Шинээр байгуулах намыг 1990 онд ардчилсан хувьсгал эхлүүлсэн Монголын Ардчилсан холбооны суурин дээр төрүүлэх бололтой.
Нам байгуулвал Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болно. Тэгвэл шинэ нам УДШ-д эхний 10-т бүртгэлтэй байгаа зарим намтай нэгдэнэ.
Тэр тусмаа Улсын дээд шүүхэд МАН, АН-ын дараа гуравдугаарт бүртгүүлсэн Монголын Ногоон намтай нэгдэнэ гэсэн мэдээлэл байна. Ингэснээр АН-д байгуулагдах Ардчилсан холбоо нам нь Улсын дээд шүүхийн бүртгэлд гуравдугаарт бичигдэх нам болно гэсэн үг юм.