Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

С.Амарсайхан: Маргаашаас 1500 хэсгийн ахлагч цагдаагийн үүрэг гүйцэтгэж, иргэдэд хяналт тавина

С.Амарсайхан: Маргаашаас 1500 хэсгийн ахлагч цагдаагийн үүрэг гүйцэтгэж, иргэдэд хяналт тавина
Нийтэлсэн 2020 оны 4 сарын 14
Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: Хоёрдугаар сарын 21-ээс дөрөвдүгээр сарын 13 хүртэл нийслэлийн албан хаагчид үндсэн ажлынхаа  хажуугаар зөвлөгөө, хяналт тавьж ажиллаж байгаа. Гуравдугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэсгийн ахлагчийг олон нийтийн цагдаагаар ажиллуулах шийдвэр гарсан. Өнөөдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар олон нийтийн цагдааг ажиллуулах журам батлагдсан. Өмнө нь 224 олон нийтийн цагдаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нутаг дэвсгэрийн журамд хяналт тавьдаг байсан. 173 хорооны хэсгийн ахлагчаас бүрдүүлж үндсэндээ нийт  1700 олон нийтийн цагдаа хяналт тавьж ажиллана. Өнөөдрийн байдлаар 1500 хэсгийн ахлагчид сургалтад хамрагдсан. Цагдаагийн байгууллагаас хуулийн хүрээнд зөвлөмж зөвлөгөө өгч байгаа. Ингээд дөрөвдүгээр сарын 15-аас эхлэн 1500 хороодын хэсгийн ахлагчид олон нийтийн цагдаагийн үүргийг гүйцэтгэнэ.
Мөн бид ариутгал халдваргүйжүүлэлтэд 400 гаруй сая төгрөгийн зардал зарцуулсан. Нийт 8645 км-т 958 мянган м.кв газарт гараар болон машинаар ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Эхний ээлжийн халдваргүйжүүлэлт дууссан. Одоо хоёрдугаар шатны халдваргүйжүүлэлт үргэлжилнэ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн