Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэх татах тухай асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д саналаа хүргүүлсэн.
Тэгвэл уг саналыг Дэгийн хуулийн дагуу УИХ долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Энэ дагуу өнгөрсөн баасан гаригт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцээд Ё.Отгонбаярыг Элчин сайдаас нь эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзсэн байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.