Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа огцруулахаар гарын үсэг зуржээ

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа огцруулахаар гарын үсэг зуржээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 3
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд огцруулахаар гарын үсэг зурж яаралтай хуралдаан зарлах шаардлагыг 4 сарын 27-ны өдөр хүргүүлжээ. Яаралтай хуралдаанаар Засаг дарга Х.Болормаагийн ажлын үр дүн, гаргасан алдаа дутагдлыг хэлэлцэж, огцруулах тухай асуудлыг шийдэх юм байна.
МАН-ын бүлгийн гишүүд Засаг дарга Х.Болормааг удаа дараа хууль тогтоомж зөрчиж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж, хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзэж байгаа учраас дээрх шаардлагыг тавьж байгаа юм байна.
Х.Болормаа нь дүүргийн Засаг даргаар ажиллаад 2 жил болоход хангалтгүй ажилласан , дүүргийн хөгжлийн төлөө тоймтой ажил хийгээгүй атлаа дүүргийн газар, хэлтсийн дарга нар, төрийн албан хаагчид, төрийн үйлчилгээний албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халж дур зоргоороо аашлан хамаатан саднуудаа ажилд авч, хувийн ашиг сонирхол гаргадаг, ажилтнуудын ажлын үр дүнгийн шагналыг бууруулах, олгохгүй байх зэрэг захиргааны хууль бус шийдвэрүүдийг удаа дараа гаргасан гэж Иргэдийн төлөөлөгчид дүгнэжээ.
Дүүрэг, хороонд хийх хөрөнгө оруулалтыг өөрийн сонгогдсон 12 дугаар хороонд илүүтэй хувиарлаж, 2018 онд гэхэд тус хороонд 6 төсөл тавьсан атлаа зарим хороонд ямар ч төсөв мөнгө, төсөл хувиарлаагүй байна.
2017 оны санхүүгийн тайланд аудит хийсэн дүгнэлтээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, 620  сая төгрөгийн санхүүгийн зөрчил гаргасан нь илэрчээ.
Дүүргийн Иргэдийн төлөөлөгчид хуралдаж, олонхийн саналаар Засаг дарга Х.Болормааг огцоруулвал дараагийн шинэ Засаг даргын томилгоо яригдах юм. Болормааг огцруулах гэх сургаар АН дотор дараагийн Засаг дарга болохоор өрсөлдөх эрхэмүүд тодорч эхэлж байна.
Янтгар хатанд ямба зохидоггүй гэгчээр Х.Болормаа нь өнгөрсөн хугацаанд өөрийн дур зоргоор авирлаж, Сүхбаатар дүүргийн  АН- ын гишүүдийг хагалан бутаргасан,  фракцыг ялгарал гаргаж туйлширдаг зэрэг асуудалд байнга орооцолдож байгаа ба АН-ын дарга С.Эрдэнэ ч энэ асуудлыг анхааралдаа авч шалга гэсэн үүргийг намынхаа доод удирдлагууддаа өгчээ.
Шинэ  Засаг даргад Нийслэлийн орлогчоор ажиллаж байсан С.Очирбат, Дүүргийн ИТХ-ын дарга асан Ган-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Бадарсан нарын нэр яригдаж байгаа юм байна. 
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн