Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжээгүй учраас хууль санаачлагчид буцаалаа. Хэлэлцэх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асуулаа.
-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Эдийн засгийн хүнд байдалтай уялдаад гаднын шашны сүмүүд гэр хороололд маш олон бий болж байна. Цагаачлал эдийн засаг нийгмийн байдалтай хэр уялдаж байна. Цагаачлалын асуудал гадаадаас ажиллах хүчтэй хэр уялдаж байна вэ?
-Гадаадын иргэн харьяатын газар Ц.Мөрөн: Манай улсад 1957 иргэн цагаачилж байна. Үүнээс 1239 Хятад, ОХУ-аас 630 иргэн байгаа. Энэ тоогоо барьдаг. Цагаач иргэний харъяаллыг хадгалж үлддэг. Гадаадаас ажиллах хүч авах нь хуулиар зохицуулагддаг. Жил бүр гадаадын ажилчин авах квоттой. Сүүлийн жилүүдэд жуулчны визээр хөдөлмөр эрхлэх нь багассан . Энэ талын торгууль өндөр болсон.
-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Цагаачлах иргэдэд төрөөс ямар бодлого баримтлах, цагаачлалын шалгуур нь ямар байдаг вэ.
-Д.Мөрөн: Цагаачлан амьдрах зөвшөөрөл олгоход шаардлага байдаг. Тухайлбал, дээд мэргэжилтэй, ял эдлээгүй байх, халдварт өвчингүй байх, сар бүр орлоготой байх зэрэг шалгуур бий. Цагаачлах хүсэлтэй хүн Монголд гурван жил амьдарсан байх ёстой. Мөн Монголд онц шаардлагатай мэргэжил эзэмшсэн байх шаардлага тавьдаг. 2010 онд үүнтэй холбоотой гурван журмыг шинэчлэн баталсан байгаа.
-УИХ-ын гишүүн А.Сүхбат: Манай улсын хүн амын 0.4 доош хувийг цагаач иргэд байгаа юм байна. Ер нь манай улсын хэдэн иргэн, хэдэн улсад цагаачилж байгаа вэ. Солонгост хэдэн хувь цагаачилж байна. Энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ?
-Д.Мөрөн: Гадаадын иргэн зорчих, цагаачлах тухай хууль байдаг. Үүний дагуу зохицуулдаг. Хууль зүйн яамнаас шинэ хуулийн төсөл дээр ажлын хэсэг гарсан. Албан ёсны тоог гадаад хэргийн яам гаргадаг. Солонгост гурван мянга орчим иргэн амьдарч байна. Солонгост гэр бүл болсон тохиолдолд хоёр жилийн дараа тухайн улсын харьяатаас гарсан үед солонгост иргэнээр бүртгэдэг.
-УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Вьетнам засварчдыг дарамталдаг. Гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах зүйл байгуулна гэсэн юу болсон бэ. Цагаач иргэд баялаг бүтээдэг. Тэгэхээр бидний бодлого ямар байх вэ. Бидэнд чаддаггүй зүйл байдаг. Манай улсын бодлого ямар байх вэ. Хүмүүс татаж ажиллуулах юм уу. Монгол хүнийг гадаадад ажиллахыг дэмжих юм уу?
-Д.Мөрөн: Монголд Вьетнам улсын 377 иргэн байна. Оршин суух ангилал өөр.Үүнээс 230 нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй. 82 иргэн хөрөнгө оруулагч, 32 иргэн гэр бүл оршин сууж байна. Тухайн улсын иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрлийн дагуу оршин суух зөвшөөрөл өгдөг. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй хүмүүсийг албадан гаргадаг. Бодлогын хувьд нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтарч ажилладаг.
-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: УИХ сүүлийн хуралдаанаа хийж байхад маш цөөхөн гишүүд сууж байн. Засгийн газрын сайд нараас Н.Цэрэнбат л байна. Манай улсын маш олон хүн ажилгүй байхад гадаадаас ажиллах хүч ярих нь зөв үү. Монгол Улсад цагаачлалыг ямар нөхцөлөөр оруулдаг вэ. Ямар хүмүүс цагаачлахаар орж ирж байгаа вэ. Хятадаас хэдэн хувь нь, Өвөр Монголоос хэд байна вэ. Ямар үндэслэлээр орж ирж байгаа вэ?
-Д.Мөрөн: Цагаач, орогнуулагч тусдаа асуудал. Манай улс дүрвэгсдийг хүлээж авахгүй гэдгийг зарласан. Өнөөдрийн байдлаар 15 орны 1959 цагаач байгаагаас 90 хувь нь олон жил Монголд амьдарсан хүмүүс байна. Цагаач иргэдийн хүүхэд жилд 4-5 хүнд цагаачлах статус өгч байгаа.
Цагаачлагч хүн тухайн улсынхаа иргэний харъяаллыг авч амьдардаг. Хоёрдмол харъяалал үүсэх асуудал гарч байгаа. Энэ хүмүүс ирэхдээ визгүй орж ирдэг. Оршин суух зөвшөөрлийн хувьд насанд хүрээгүй хүүхэд 5 жилийн зөвшөөрөл өгдөг. Харамсалтай нь иргэд хугацаандаа бүртгүүлэхгүй асуудал байна. Энэ тал дээр тодорхой зохицуулалт хийсэн. Хоёрдмол харьяалалтай хүүхэд насанд хүрээд харъяаллаа өөрөө сонгох эрхтэй байдаг.
-Д.Оюунхорол: Үйл ажиллагаа явуулдаг сүм хэд байна. Сүмийн үйл ажиллагаа төрийн үйл ажиллагаатай хэр холилдож байгаатай хутгалдаж байна. Шашин сүмийн асуудал үндэсний аюулгүй хэмжээнд хүрсэн. Төр, сүм хийдийн харилцааг зохицуулах хууль өнөөгийн шаардлагыг хангахгүй байна. Сүмийн асуудал үүссэнээс залуучуудын харилцаанд асуудал үүсч байна. Энэ асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хойшлуулах саналтай байна.
-Д.Мөрөн: Шашны үйл ажиллагаа явуулах нь НИТХ-ын эрхийн асуудал. Уг хурлаас хугацааг сунгадаг. Сүмд ажиллаж байгаа иргэдийн амьдрах зөвшөөрлийг НИТХ-ын зөвшөөрлийн дагуу өгдөг.