УИХ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа. Хуралдаанд 63 гишүүн оролцсоноос 100 хувийн саналаар дэмжлээ. Харин сөрөг хүчин буюу АН-ынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн санал хураалтад оролцоогүй юм. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 35 зүйл заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд 2000 оны долоон өөрчлөлтийг зассан юм.