Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Цар тахлын улмаас Монгол төрийн наадам түүхэндээ анх удаа үзэгчгүй зохион байгуулагдаж байгаа билээ. Та бүхэнд наадмын эхний өдөр Хүй долоон худгийн эргэн тойронд болсон үйл явдлуудыг хуваалцаж байна.