Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Н.Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо

Н.Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 31
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр томиллоо.
Н.Тавинбэх нь Эрчим хүчний сайд байсан бөгөөд мягмар гаригт Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн томилогдсон юм. Үүнтэй холбогдуулан ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг чөлөөлж, Н.Тавинбэхийг оронд нь томилжээ.
Н.Тавинбэхийн намтар
Н.Тавинбэх нь 1971 онд төрсөн, ам бүл дөрөв. Цахилгааны инженер мэргэжилтэй, Бизнесийн ухаан, эрчим хүчний магистр зэрэгтэй. 
Боловсрол:
  • 1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль
  • 1994 онд Техникийн их сургууль, 2005 онд Удирдлагын академи
  • 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн.
Ажлын туршлага: 
  • 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер
  • 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер
  • 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал
  • 2015-2017 онд Багануур хотын захирагч
  • 2017-2020 “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2020 Эрчим хүчний сайд
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн