Сүүлийн үед хүүхдийн паркийн газарт барилга барих гэж байна, газрыг нь тэгшилж байна гэх мэдээлэл гарах болсон. Энэ дагуу манай сайт Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаагаас тодруулга авлаа.Тэрээр “Гадуур Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижуулалттай холбоотой янз бүрийн мэдээлэл яваад байх шиг байна. Энэ ажил удахгүй нийтэд тодорхой болно оо. Үндэсний соёл амралтын хүрээнлэнгийн газрын зарим хэсгийн талбайн хөрсийг цэвэрлээгүй нэлээд удсан учраас хур хогтой байсан юм. Бид тухайн хэсгийг зүлэгжүүлэх мөн сагс, хөлбөмбөгийн талбай барих төлөвлөгөөтэй байна. Одоогоор эцсийн шийд нь гараагүй байгаа. Учир нь парк ажиллаагүй удсан учир санхүүгийн асуудлыг шийдэх мөн цар тахлын нөхцөл байдал зэргээс шалтгаална. Одоогоор бид судалгааны ажил буюу спортын талбай болон зүлэгжүүлэлт нь хэдий хэр метр квадратыг хамрахыг судалж байна. Иймээс тухайн хэсгийг мэргэжлийн зүлэгжүүлэлтийн компани хөлслөн хөрсөө сийрэгжүүлэх ажлыг хийж байгаа юм. Бид аль болох гадаах талбайгаа өмнөхөөс илүү гоё болгочих төлөвлөгөөтэй байна” гэлээ.