Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмгэг нэмэгдэж байна

Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмгэг нэмэгдэж байна
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 25
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож, хариулт авсан. Энэ үеэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал В.Баярмаа мэдээлэл өгсөн юм.
Тэрээр “Сүүлийн таван жилийн үзүүлэлтээс харахад стресстэй холбоотой эмгэг, архинд донтох эмгэг, хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмгэг тэргүүлэх гурван байранд байна. Жилд манай эмнэлгээр 80 мянган хүн үзүүлж байгаагаас байнгын хяналтад 25 мянган иргэн байна. Улсын хэмжээнд 10 мянган хүн хэвтэн эмчлүүлж байна. Ер нь сэтгэцийн өвчлөл нэмэгдэж байна. Жилд манайд 50 мянга орчим хүн үзүүлж, тусламж үйлчилгээ авдаг байсан бол энэ онд 80 орчим хүн үзүүлж, тусламж үйлчилгээ авсан байна.
2019 онд хүн амын дунд зонхилдог зургаан эмгэгийн тархалтын судалгааг хийсэн. Үүнийг 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант эмгэг 10, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн байна. Манай улсад амиа хорлолт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. 100 мянган хүн ам тутамд 28.1 хувь байна гэсэн судалгаа гарсан. Ер нь цаашдаа амиа хорлолтын тоог жил бүхэн бүртгэж явах шаардлагатай байгаа" гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн