Зугаатай өдрүүд ганцхан зун л байдаг гэж үү. Улирал алгасалгүй амарч, зугаалж, алжаалаа тайлж, зугаацаж, найз нөхдөөрөө хөгжилдөх боломж зөндөө байна. Өвлийн улиралд зугаацах ганц боломж нь кино үзэж, нэг газар суух биш болжээ. Залуус ууланд авирч, фитнес, бүжгийн клубүүдэд хамрагдаж өвлийг ч үр дүнтэй өнгөрөөж байна. Тэгвэл гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, ажлын хамт олноороо өвлийн улирлыг ч зугаатай өнгөрөөх боломжтой газруудыг танилцуулж байна.
Байгаль нуурын эргийн дугуйн аялал
Дугуйгаар аялах дуртай хэн бүхэнд энэхүү 6 өдөр, 5 шөнийн аяллыг санал болгож байна. Энэ аяллын хөтөлбөрт орсноор та ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн хамгийн гүн, хамгийн цэнгэг уст Байгаль нуурын эргээр дугуйгаар аялж, Эрхүү хот, Ангар мөрний эргээр дугуйтай зугаалах боломжтой. Мөн 1953 онд байгуулсан Үзүүр цаг уурын станц руу дугуйгаар аялна. Ольхон арлын хамгийн хойд цэг болох Хобой хүрнэ. Өвөл Байгаль нууранд аялж байгаа бусад олон жуулчид Хобой-гоос цааш аялдаггүй учир нь автомашин хүрч болох хамгийн захын цэг юм, харин манай баг дугуйгаараа тус арлыг бүтэн тойрох болно. Тус аялал нь 2023 оны 1, 2, 3 дугаар саруудад тус тус зохион байгуулагдах бөгөөд төлбөр нэг хүний 1,425,000 төгрөг аж.
Өвлийн улиралд л үзэж, зугаацах боломж бол нохой чаргатай аялал. Нийслэлээс холгүй хэд хэдэн газарт нохой чарганы аялал хийдэг болсны нэг нь Монгол нохой чарга клубийн "Нохой чарга, Морин уналага, нум сум, мото аялал, морин чарга, өглөөний цай болон өдрийн хоолтой" баялаг хөтөлбөртэй өвлийн цогц аялал юм. Энэ аялал энэ бямба, ням гаригт болох бөгөөд Улаанбаатар хотоос 65 км зайд Тэрэлжид байрлах газар нутгийг үзэж сонирхох боломжтой юм. Аялал нийт зургаан хэсгээс бүрдэх учир бүтэн өдрийн гэр бүлийнхэнтэйгээ сонирхолтой өнгөрүүлэх бүрэн боломжтой. Тус аяллын төлбөр нэг хүний 125000 төгрөг бөгөөд 5-10 насны хүүхдэд 10 хувь хөнгөлөлттэй юм.
Хөвсгөл нутаг Дархадын хотгор- Тайгаар аялах 7 хоногийн аялал
"Vivid Travel Club" нь Хөвсгөлийн Цагаан нуур, Зүүн тайга, Өвөл -50С-д хөлддөггүй Жаргант гол, Хорьдол сарьдаг, Ар босготын хавцал, Өвөл харзалж урсдаг Дуут булаг, Нарийны таг, Хөвсгөл нуур гээд хамгийн үзэсгэлэнтэй өвөл болдог газруудаар аялах өвлийн тренд аяллыг зохион байгуулдаг юм. Тус клубийн энэ оны хамгийн аялал арваннэгдүгээр сарын 24-ээс арванхоёрдугаар сарын 1-ны хооронд болж өнгөрсөн бөгөөд ирэх оноос энэ аяллаа үргэлжлүүлэх аж. Шинэ оны хамгийн эхний аялал нэгдүгээр сарын 13-22 хооронд эхлэх юм. Энэ аялалд оролцсоноор эх орны байгаль, цэвэр агаарт нэг өдрийг өнгөрүүлэхээс гадна ууланд авиралт, алхалт хийж дасгал хөдөлгөөн ч болох юм. Хамгийн гол нь таны оюунд болон бие махбодод хийх том хөрөнгө оруулалт байх болно. Аяллын зардал нэг хүний 1 сая 200 мянган төгрөг юм.
Чингис хааны хөшөөт цогцолбор Цонжинболдог
Улаанбаатар хотоос 54 километрийн зайд орших Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдог хэмээх газар тус цогцолбор байрладаг. Гэр бүл, найз нөхдөөрөө агаарт гарангаа Цонжинболдог цогцолборт байрлах музейг үзэн, ойрхон байрлах амралтын газруудад амрах боломжтой. Жижиг онгоцны танилцах нислэг хийх боломжтой нислэгийн төв байрладаг.
Өвлийг сонирхолтой, зугаатай давах хүсэлтэй хүмүүст "UB Paintball" клүбыг санал болгож байна. Найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ нэг өдрийг зугаатай өнгөрөөхөөс гадна дасгал сургуулилт болох юм. Бодит орчинд авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөөрэй. Тус клуб нь хамгаалалтын иж бүрэн хувцас хэрэгсэл, хязгааргүй сум цэнэглэлттэй тул адал явдлаар дүүрэн өнгөрөөх боломжтой. Хотын төвд байрлах энэ клуб нэг хүний 30000 төгрөг юм.
Хотын төвд фитнесс, спа, саун гээд соёл, амралтын цогцолбор байгаагаас "Encanto" спорт цогцолборт байрлах хананд авиралтын клубыг санал болгож байна. Дасгал хөдөлгөөнтэй, адал явдалтай нэг өдрийг өнгөрөөхийг хүсвэл тус төвд хандан явах боломжтой юм.
Зөвхөн цана, чарга, снөүборд, экстрим спорт сонирхогчид гэлтгүй гэр бүлээрээ өвлийн улиралд заавал зорин очих ёстой газар бол Скай резорт. Цана эсвэл снөүборд хөлөглөн өндөр уулнаас гэрлийн хурдаар буух нь өөртөө шинэчлэл хийх, сэргэх боломж юм. Дэлхийн стандартад нийцсэн зам, хувцас, хэрэглэл, мэдлэг олгох багш нар ч бий.
Хотоос ойрхон эрүүл агаарт найз нөхөдтэйгөө, гэр бүлтэйгээ өдрийн хөгжилтэй өнгөөрөд Скай резорт хамгийн тохиромжтой. Скай резорт цанын баанзруу өдөр бүр хотын төвөөс 11, 12, 15,17 цагуудад автобус явдаг учир та унаагүй гэж санаа зовох шаардлагагүй юм.
Эх, нялхсын амралт, сувиллууд
Хотын их утаанаас зайдуу бяцхан үрстэйгээ хамт цэвэр агаарт амрангаа сувилуулах боломжтой газруудыг танилцуулж байна. Цэвэр агаарт хүүхдүүдээ салхилуулж, эрүүл сайхан хооллож, хүүхдүүдтэйгээ хамт байх цагаа идэвхитэй өнгөрөөх боломжтой юм.
Энэхүү амралтын газар нь нээлтийн үйл ажиллагаа болон шинэ оныг тохиолдуулан хямдралын урамшуулал зарласан байгаа юм билээ. Өдрийн гурван хоол, бүтэн биеийн массаж, алжаал тайлах үйлчилгээ, хүүхдийн асаргаа сувилгаанаас гадна хүүхдийг ясны шөлөнд оруулах, массажлах зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Дархан орох замд, хотоос 52 км-ийн зайд байрлах уг амралтын газарт жижиг кино театрт кино үзэх, LPG тураах апаратад орох боломжтой аж.
Хүүхэдтэйгээ хамт амарч, ядаргаагаа тайлахыг хүсч байгаа ээжүүдэд зориулсан үйлчилгээтэй “Хусхан” амралтын газар нь Улаанбаатар хотоос баруун зүгт 53 км-ийн зайд, Өргөн булагын аманд байрладаг. Дулаахан тохилог, халуун хүйтэн ус, зурагттайгаас гадна өдрийн гурван хоолтой, амрах хоногоос үл хамааран өдөр бүр алжаал ядаргаа тайлах хэсэгчилсэн болон бүтэн биеийн массажийг мэргэжлийн ур чадвартай массажист хийж үйлчилдэг байна. Саун, массажинд орох болон хоол идэх үед хүүхдийг харж, бусад үед 1-2 цагаар авч, агаарлуулж ээжийг унтаж амраах, хүүхэд харах үйлчилгээтэй байна. Түүнчлэн 13 хүртэлх бүх насны хүүхдэд ядаргаа тайлах массаж хийж үйлчилдэг аж.
Сорхун эх нярайн сувилахуйн төв
Сорхун эх нярайн сувилахуйн төв нь БНСУ-ын төрсний дараах асаргаа сувилгааны мэргэжлийн хөтөлбөрийг Монгол уламжлалт гам барих ёс заншилтайгаа уялдуулан үйлчилгээ үзүүлдэг юм. Тус төв нь 28 хоног хүртэлх нярайг хүлээн авах бөгөөд төрөх эмнэлгээс шууд хүрэлцэн ирэх боломжтой. Хэвтэн сувилуулагч эхчүүд 1 хүний “VIP” өрөөнд тухлах бөгөөд автомат хөхний саалтуур, зориулалтын нярайн ор, умайн хамгаалалт бүхий олбог, халад хувцас гэх мэт эхчүүдэд хэрэгцээтэй бүхий л зүйлүүдээр бүрэн хангагдсан тав тухтай орчин бүрдүүлсэн. Үнийн хувьд илүү уян хатан бөгөөд үйлчилгээний нөхцөл ижил “Найзуудын өрөө”-г сонгон үйлчлүүлэх боломжтой. Эх барих эмэгтэйчүүд, Хүүхэд нярай, Уламжлалт анагаах ухааны нарийн мэргэжлийн эмч нар тогтмол ажиллаж 24-н цагийн турш таныг хянах бөгөөд шаардлагатай эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй үзүүлнэ. Галбиржуулан тураах, хаван хуян хөөх ба аарцаг нурууны бариа заслын чиглэлээр мэргэшсэн бариа засалч, Арьс гоо сайхны мэргэжилтэн тогтмол ажиллаж шаардлагатай үйлчилгээ зөвлөгөөг өгдөг бөгөөд шинэ залуу ээж нарт зориулсан сэтгэл зүйчийн сонирхолтой хөтөлбөрүүдтэй аж.
"ТООРИЛ ХАНЫ ХҮРЭЭ" амралт
Гэр бүл, найз нөхдөөрөө нэг өдрийн цэвэр агаарт амарч өнгөрөөхийг хүссэн хүн бүхэнд энэхүү амралтыг санал болгож байна. Тус амралт нь Улаанбаатар хотоос төв аймаг явах зам дагуу 35 км-ийн зайд орших кувейтийн аманд байрладаг бөгөөд гэр тус бүр шалны халаалттай учир тав тухтай байх боломжтой юм.
Энэхүү амралтын газарт хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, элсний гар бөмбөгийн талбай, караоке гэх мэтийн таны амралтад зориулсан бүхий л үйлчилгээтэй аж. Мөн гэр бүл, найз нөхдийн хүрээнд шинэ жил тэмдэглэх захиалга авч эхэлжээ.