Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Баярлалаа, ХААН Банк: Бүх дүүрэг, аймагт олон улсын стандарт бүхий сагсан бөмбөгийн 3x3 талбай байгууллаа

Баярлалаа, ХААН Банк: Бүх дүүрэг, аймагт олон улсын стандарт бүхий сагсан бөмбөгийн 3x3 талбай байгууллаа
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 1
Монгол Улс анх удаа олимпод багийн спорт буюу сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр оролцсон баярт үе саяхан. Монголчуудын хувьд багийн спортоор олимпод оролцох нь хэтийн мөрөөдөл байсан ч мөрөөдлийг бодит болгосон нь Монголын баг тамирчдын түүхэн амжилт. Ийн зогсохгүй тив дэлхийд, Монголын тамирчдаас нуулгүй хэлэхэд “сүрдэх” нь ч бий. Гэхдээ жүдо бөхийн орон Япон гэдэг шиг сагсан бөмбөгийн 3x3-ын томоохон төлөөлөл болох Монгол Улс хэмээн тэмдэглүүлэхийн тулд бусад улс орнуудын нэгэн адилаар хүүхэд, багачууд, тамирчдыг системтэйгээр бэлдэх, хичээллэхэд нэн шаардлагатай зориулалтын талбай цөөн байдаг.
Иймд ААН, байгууллагууд сагсан бөмбөгийн тус төрлийн стандартад нийцсэн талбайг барьж байгуулах нь нэг талаараа нийгмийн хариуцлагын хүрээнд боловч, нөгөөтэйгүүр Монгол Улсын сагсанбөмбөгийг олон улсын жишигт хүргэхэд томоохон дэм болж буй.
Энэ хүрээнд нийгмийн хариуцлагыг ухамсарлаж, спортын хөгжилд хувь нэмрээ оруулж буй хамт олон бол ХААН Банк юм. Тус компани нь 30 жилийн ойгоо тохиолдуулан 21 аймаг, есөн дүүрэгт сагсанбөмбөгийн 3х3 төрлийн олон улсын шаардлагад нийцсэн талбайг байгуулжээ. Тодруулбал, тэд нийт 34 байршилд 3х3 төрлийн зориулалтын талбайг барьсан байна. Нийслэлийн хамгийн сүүлийн хоёр дүүрэгт 3х3 талбай байгуулах ажил наймдугаар сард бүрэн дуусах аж.
Нэг 3х3 талбайг сарын дотор барьдаг
undefined
Энэхүү сагсан бөмбөгийн талбайг барих ажлыг хариуцан ажиллаж байгаа ХААН Банкны Өмчийн харилцааны газрын барилгын инженер С.Баатархүүгээс ямар стандартаар барьж байгаа туршлагаас нь хуваалцсан юм.
Тэрээр “Улаанбаатар хотын нийт сагсан бөмбөгийн талбайгаар явж судалгаа хийсэн. Гэвч шаардлага хангасан талбай байдаггүй юм билээ. Харин эрж хайсны эцэст нэг, хоёр сагсан бөмбөгийн 3х3-ын талбай олсон ч эвдэрч, муудсан, засах гэсэн ч засах боломжгүй байсан. Иймд хэрхэн хийх талаар сарын хугацаанд судалж, төлөвлөсний дагуу энэхүү талбайнуудыг барьж эхэлсэн. Манай хамт олон 2021онд 21 аймгийн 25 байршилд сагсан бөмбөгийн 3х3 талбайг барьж байгуулсан. 2022 онд нийслэл болон зарим аймагт хийснээр нийт 34 газарт 3х3 талбайг бий болгосон байна. Ингэхдээ нэг талбайг барихдаа ойролцоогоор сарын хугацааг зарцуулсан. Уг талбайг олон улсын стандартын дагуу барьж байгуулсан. Мөн салдаг, эвдэрдэг зүйлсийг нь бүгдийг нь жижиг хэсгүүдээр бүрдүүлж өгсөн учир нийтээр нь засна гэсэн ойлголт байхгүйгээрээ давуу талтай” хэмээлээ.
Талбай бүр уян шалтай, хариуцах эзэнтэй
undefined
Түүнчлэн, сагсанбөмбөгийн талбайг барихдаа тухайн дүүрэг орон нутгийн хамгийн ихээр хүүхэд багачуул, залуучууд төвлөрч хичээллэх боломжтой, олон нийтэд саад болохгүй газрыг сонгон барьсан аж. Олон нийтийн цугларах байдлыг харгалзан үзэхээс гадна, олон нийтийн эрүүл мэнд, бэртэх байдлыг ч мөн бодолцохдоо мэргэжлийн байгууллагуудтай хамтран тооцоо, судлагааг хийн барьжээ. Тухайлбал, зориулалтын болон зориулалтын бус шалтай талбайд тоглож байхдаа унаж бэртсэн хүмүүсийн бэртэл харилцан адилгүй байдаг тул олон улсын стандартад нийцсэн уян шалыг ашигласнаар энэхүү талбай нь онцлог юм.
Тоглоомын болон сагсан бөмбөгийн талбайг байгуулсны дараагаар хариуцах эзэнгүй эвдэрч, муудах тохиолдол багагүй байдаг учраас нийслэлийн бүх дүүрэг, аймгуудын ЗДТГ, биеийн тамир спортын хороо, ерөнхий боловсролын сургуулиудад хүлээлгэн өгч байгаа бөгөөд хүлээн авсан холбогдох газрууд цаашдын ашиглалт, арчилгаанд хяналт тавин ажиллахаар болсон байна. Ийн тус сагсан бөмбөгийн 3х3-ын талбайд иргэд тоглож, хичээллээд эхэлсэн төдийгүй ам сайтай байгаа аж.
Мөн энэхүү талбайг барьж байгуулахын сацуу 21 аймаг, есөн дүүрэг бүрт 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг удахгүй зохион байгуулна гэдгийг холбогдох албанынхан мэдээллээ.
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн