Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны 114225 хүүхэд, нэгдүгээр ангид орох 26 мянган хүүхэд байгаа аж.Шинээр цэцэрлэгт орох бүх хүүхэд шээс, цагаан хорхойн шинжилгээ заавал өгөх шаардлагатай. Наймдугаар сарын 18, 19, 25, 26 болон есдүгээр сарын 1, 2 буюу зөвхөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв дээр тус дүүргийн харъяа цэцэрлэгийн хүүхдүүдийн шинжилгээ авах юм байна. Мөн цагаан хорхойн шинжилгээ өгөхдөө урд орой нь долоон цагаас хойш өөх тостой, халуун ногоотой хоол, чихэр жимс, ундаа хүүхдэдээ өгөхгүй байж шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй аж. Хэрэв долоон цагаас хойш дээрх зүйлсийг өгвөл цагаан хорхойн шинжилгээний хариу буруу гарах магадлалтай юм. Шээсний шинжилгээ долоон хоногийн хугацаатай байдаг бол цагаан хорхойн шинжилгээ нэг сарын хүчинтэй байдаг аж.