Open iToim app

Имарт Хан-Уул салбар нээлтээ угтаж гишүүний бүртгэлээ эхлүүллээ

www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 22
undefined
 БНСУ-ын алдарт "Имарт" сүлжээ дэлгүүр Монголд албан ёсоор нээгдээд гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд Имарт дэлгүүр   хэрэглэгчдийн итгэлийг хүлээж чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлсээр ирсэн билээ. Хэрэглэгч бүрт хүрч үйлчлэх зорилгоор Имарт дэлгүүр III, IV хороололд салбараа 2017 онд нээсэн. Тэгвэл ирэх наймдугаар сард Имарт дэлгүүр Хан-Уул дүүрэг томоохон салбараа нээхээрээ ажиллаж байна.
Имарт Хан-Уул салбарын нээлтээ угтаж гишүүний бүртгэлээ эхлүүлсэн байна. Гишүүний бүртгэлийг Имарт Хан-Уул салбарын гаднах автобусны зогсоолд бүртгэхээс гадна үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангах үүднээс явуулын баг орон сууцны хорооллуудаар явж бүртгэх аж.
Ингэхдээ шинээр гишүүнээр бүртгүүлсэн хэрэгчдэдээ Имартын эко торыг бэлэгдэж байгаа юм байна.
Хэрэглэгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг  7611-0101 дугаараас тодруулна уу.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн