Монголын хөлбөмбөгийн түүхэнд өөрийн өнгө аяс, тод мөрөө үлдээсэн тайлбарлагч Э.Балжинням агсанд түүний насан туршдаа хөгжөөн дэмжсэн клуб болох ОХУ-ын "Спартак Москва" өөрийн твиттер хуудсаар дамжуулан эмгэнэл илэрхийллээ. Тус эмгэнэлд "Энэ тухай сонсоход үнэхээр харамсалтай байна. Түүний найз нөхөд, гэр бүл, хөгжөөн дэмжигчидтэй нь бид хамт юм шүү. Биднийг олон жилийн турш дэмжсэн явдалд маш их талархаж байна. Амгалан нойрс доо' гэжээ. Тайлбарлагч агсан Э.Балжинням нь багшийн ажлаа 2006 онд сольж, хөлбөмбөгийн спортыг тайлбарлаж эхэлсэн байдаг. Сүүлийн 15 жилийн хугацаанд TV9, ETV, SPS зэрэг телевизэд ажиллаж, өдгөө Монголын хөлбөмбөг сонирхогч хөгжөөн дэмжигчдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн билээ.