Open iToim app
Тэд бидний тухай | 1 мин уншина

Монгол Улс IQ-н чадамжаараа дэлхийд 12-т эрэмбэлэгджээ

Монгол Улс IQ-н чадамжаараа дэлхийд 12-т эрэмбэлэгджээ
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 14
Дэлхийн улс орнуудын аль үндэстэн хамгийн ухаантай болохыг судлахаар олон улсын “Vouchercloud” компани дэлхий нийтийг хамарсан судалгаа явуулж, хамгийн ухаантай иргэдтэй 25 улсыг тодруулсан байна. Түүнчлэн, оюуны чадамж, нобелийн шагнал авсан байдал зэрэг олон шалгуурын дагуу судалсан байна.
Монгол Улс энэхүү судалгааны IQ-н төрөлд АНУ, Герман, Их Британи зэрэг томоохон гүрнүүдийг ардаа хаян 12 дугаар байрт оржээ. Forbes сэтгүүл энэ тухайд “IQ-н чадамжаараа Азиуд дэлхийг ноёлж буйн илрэл нь шилдэг 25-д долоон ази орон байгаагаас харагдаж байна. Урагшаа Азиудаа! АНУ ч шилдэгт багтаж чадаагүй байхад Монгол Улсын иргэдийн дундаж IQ 100 гэсэн үнэлгээгээр 12 дугаар байранд оржээ” хэмээн өгүүлжээ. Тус жагсаалтын нэг хүний дундаж IQ 107.1 гэсэн үнэлгээгээр Сингапур улс тэргүүлж, БНХАУ 105.8-аар удаалжээ.
Түүнчлэн, оюуны чадамж, нобелийн шагнал хүртсэн байдал зэрэг бүхий л шалгуураар авч үзэхэд дэлхийн хамгийн ухаантай үндэстнээр Япон улс шалгарч,  Швейцар, БНХАУ удаалсан байна.
Дэлхийн улсуудын дундаж IQ-н жагсаалт:
1. Сингапур 107.1
2 .Хятад 105.8
3. Хонг Конг 105.7
4. Өмнөд Солонгос 104.6
5. Тайвань 104.6
6. Япон улс 104.2
7 .Финлянд улс 100.9
8. Канад 100.4
9 .Нидерланд 100.4
10 .Лихтенштейн 100.3
11. Швейцар 100.2
12. Монгол Улс 100
13. Макао 99.9
14. Эстон 99.4
15.Бельги улс 99.3
16. Австрали улс 99.2
17. Англи 99.1
18. Австри 99
19. Чех улс 98.9
20 .Шинэ Зеланд 98.9
21. Герман 98.8
22. Швед 98.6
23. Исланд улс 98.6
24. Франц 98.1
25. Унгар 98.1
Эх сурвалж: Forbes
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн