Хуульч Д.Мөнх-Эрдэнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын ахлах зөвлөхөөр томилжээ. Д.Мөнх-Эрдэнэ нь С.Батболдыг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхад хотын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
-1998-2005: Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль;
-2001-2002: ХБНГУ-ын Берлин хотод “Buchholtz” герман хэлний институт, Потсдамын Их cургуульд тус тус герман хэл;
-2011-2011: АНУ-ын Жеоржио их сургуулийн Олон улсын худалдаа, аюулгүй байдлын төвд “Олон улсын экспортын хяналтын бодлого, дэглэм” сэдвээр, БНФУ-ын Цөмийн технологийн институтид “Цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх нь” сэдвээр тус тус мэргэжлийн сургалтад хамрагдсан.
-2004-2007: Голомт банкинд хуульч;
-2007-2008: Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн;
-2008-2013: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, референт, газрын дарга;
-2013-2014: СИТИ их сургуулийн УЗ-ийн дарга;
-2014-2016: Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хууль, эрх зүйн газрын дарга;
-2016-2019: Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх;
-2019-: СИТИ их сургуулийн УЗ-ийн дарга.