Токиогийн Шоко судалгааны компани 13000 гаруй компанийг хамруулсан томоохон судалгаа хийжээ. Эдгээрийн дийлэнх нь ирэх онд болох Олимп болон Паралимпыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.Судалгаагаар компаниудын 27.8 хувь нь Олимпын наадмыг цуцлахыг хүссэн бол 25.8 хувь нь хойшлуулах саналтай байна гэжээ. Тэгэхээр судалгаанд оролцогсдын 53.6 хувь нь 2021 онд ямар нэгэн байдлаар Олимп зохион байгуулахыг дэмжихгүй байна гэсэн үг юм.Тус судалгааг долдугаар сарын 28-аас наймдугаар сарын 11-ний өдрийн хооронд хийсэн байна. Хэрвээ наадмыг зохион байгуулвал Олимпын наадмаар цөөхөн үзэгч ирнэ. Тиймээс эдийн засгийн үр өгөөж буурах төлөвтэй байгааг судалгааны дүн харуулж байна. Гэхдээ энэхүү судалгаагаар Олимп зохион байгуулахыг судалгаанд оролцогсдын 22.5 хувь нь дэмжжээ. Одоогийн байдлаар Олимпын наадам төлөвлөгөөний дагуу 2021 оны долдугаар сарын 23-нд байгаа. Наадмыг зохион байгуулагчид болон Олон улсын Олимпын хороо коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх үүднээс хэсэгчлэн зохион байгуулж магадгүй байна.Эх сурвалж: The Mainichi