Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Наймдугаар сард Казахстан, АНУ руу нэмэлт нислэг хийнэ

Наймдугаар сард Казахстан, АНУ руу нэмэлт нислэг хийнэ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 8 сарын 18
Наймдугаар сард дахин хоёр нислэг нэмж үйлдэж гаднын оронд гацсан иргэдээ авахаар болжээ. 
Тодруулбал, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр наймдугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нурсултан, 31-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг үйлдэхээр шийдвэрлэжээ. Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож улсаас нутаг буцах боломжгүй байгаа 30 гаруй иргэнийг авах бөгөөд эдгээр 2 нислэгээр нийт 520 орчим иргэн эх орондоо ирэх юм. Нэмэлт нислэгийг үйлдсэнээр энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4240 гаруй иргэнийг эх оронд нь авчрах юм байна.
www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн