Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д айлчлал хийж байна

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д айлчлал хийж байна
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 7 сарын 6
БНСУ-ын гаалийн газрын дарга Ким Ёнг Мүүний урилгаар Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д албаны айлчлал хийж байна. Энэ үеэр хоёр улсын гаалийн газрын дарга нар гаалийн мэдээллийн системийг шинэчлэх тал дээр хамтран ажиллах, гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүдийг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлаар санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн түүнчлэн хоёр орны гаалийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр лаборатори, хар тамхи болон эрэлч нохойн чиглэлээр гаалийн ажилтнуудыг БНСУ-д мэргэшүүлэх талаар хэлэлцэн тохирлоо.    
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн