Open iToim app
Эрх зүй | 1 мин уншина

Сэрэмжлүүлэг: 19 настай охидыг хүчирхийлж байсан бичлэгийг олон нийтэд цацжээ

Сэрэмжлүүлэг: 19 настай охидыг хүчирхийлж байсан  бичлэгийг олон нийтэд цацжээ
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 4
Цахим орчинд 2018 оны аравдугаар сарын 02-ны өдөр эмэгтэйчүүдийг хүчирхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа нэгэн бичлэг олон нийтэд цацжээ. Бичлэгийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас шуурхай ажиллагаа зохион байгуулж уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан байна.
Тодруулбал, урьд нь зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан “Т” гэгч нь 2018 оны тавдугаар сард 1999 онд төрсөн Н, Ц нарыг бусадтай бүлэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хохирогч эмэгтэйчүүдийг дарамтлаж, тохуурхан даажигнаж буй үйлдлээ видео бичлэг хийсэн бөгөөд уг бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдсан байна.
Дээрх гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 12.2, 12.3-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж дарамталдаг, хувийн мэдээлэл, эмзэг байдлыг далимдуулан өөрийн эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгох, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ нь хохироох, нэр төрийг нь гутаах зэргээр эрсдэлд оруулж болзошгүй тул энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байхыг анхааруулж байна.
 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн