Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ. Тодруулбал, Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүхийг чөлөөлж түүний оронд Г.Элбэгсайханыг томилжээ. Б.Энхсүх Оюуны өмчийн газрын даргаар өнгөрсөн оны есдүгээр сард томилогдож байжээ.Г.Элбэгсайхан нь 2018-2020 онд Хууль зүйн яамны дэд сайдаар ажиллаж байжээ. Тэрээр эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн салбарт 20 орчим жил ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд дарга, Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан юм.