Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Сонирхолтой баримт: Хийл тоглох үед цагт ойролцоогоор 170 калори шатдаг

Сонирхолтой баримт: Хийл тоглох үед цагт ойролцоогоор 170 калори шатдаг
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 10
Хийл хөгжмийн талаар сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 
1. Хийлийн эртний хувилбар нь рэбэк хэмээх гурван чавхдаст хөгжим юм. Энэхүү хөгжмийг цул модоор сийлж урладаг байсан ба Дундад зуун, Сэргэн мандалтын үеэр нийтлэг хэрэглэдэг байжээ. Гар дээрээ эсвэл эрүүн доороо байрлуулж тоглодог байсан байна.
2. Аматийн гэр бүлийнхэн 1540-1740 он хүртэл хөгжмийн зэмсэг урладаг байв. Энэ гэр бүлийн толгойлогч Андрэа Амати хийл хөгжмийн сонгодог хэв маягийг 1555 онд бүтээжээ. Андрэа Амати 72 насалж, 1577 онд нас барсан байна.
undefined
3. Хийл хөгжим нь 1820-оод он хүртэл эрүүвчгүй (хөгжимдөхдөө эрүүгээ тавих хэсэг) байжээ. 1822 онд Хөгжмийн зохиолч, хийлч Луи Шпор эрүүвч бүтээсэн байна. Анхандаа эрүүвчийг хийлийн суурь хэсгийн голд нь байрлуулдаг байсан бол хожим нь товчны зүүн талд байрлуулах болжээ.
4. Хийлийн ишийг уртасгах, тэвхийг өндөрлөх зэрэг багахан өөрчлөлтийг хийсэн ч бараг 500 жилийн турш өөрчлөгдөөгүй уламжлагдан ирсэн түүхтэй.
5. Бүх цаг үеийн хамгийн үнэтэй хийлийг Жузеппе Гаурнери хийжээ. Түүний 1741 онд хийсэн хийлийг 18 сая ам.доллараар үнэлсэн байдаг. Харин алдарт чавхдаст хөгжмийн зэмсэг урлаач Антонио Страдиварийн 1721 онд урласан “Лэди Блюнт” хийлийг 16 сая ам.доллараар худалдаж байжээ.
undefined
6. Чангаруулагч суурилуулсан цахилгаан хийлийг 1930-аад оноос ихэвчлэн жазз, фолк, рок хөгжимд хэрэглэж ирэв. Их бие нь бат бөх, акустик хөгжмийг бодвол илүү хатуу дуугаралттай байдаг ажээ.
7. Ехуди Менухин хэмээх хийлч 1963 онд Суррей хотод “Ехуди Менухин” хийлийн сургуулийг байгуулж байжээ. Сургууль анх 15 суралцагчтай эхэлж байсан бол одоо 8-19 насны охид хөвгүүдэд хөгжмийн боловсрол олгодог томоохон нэр хүндтэй сургууль болсон байна.
8. Хийл тоглох үед цагт ойролцоогоор 170 калори шатаадаг болохыг эрдэмтэд тогтоожээ. 
Эх сурвалж: Хөгжим дэлгэрэнгүй зурагт түүх, musicalinstrumenthire.com, menuhinschool.co.uk
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн