Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдсэн учраас өчигдрөөс Монголд шатахууны үнэ нэмэгдлээ. Тодруулбал, байршлаасаа хамаарч бензиний 50-80 төгрөгөөр нэмэгдэж, АИ-92 авто бензин литр үнэ 1940 төгрөгт хүрчээ. Жилийн өмнөхтэй харьцуулбал АИ 92 авто бензиний үнэ 222 төгрөгөөр өсчээ. Харин дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ буурч байхад Монголд бензиний үнэ дорвитой буурсангүй. Нэг жилийн дотор бензиний үнэ хэрхэн хэлбэлзсэнийг доор инфографикаас харна уу.
Эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар