Open iToim app
Амралтынхаа өдөр Монголынхоо үзэсгэлэнт газруудаар аялах маршрут ба хөтөлбөр
Таны сонорт | 8 мин уншина

Амралтынхаа өдөр Монголынхоо үзэсгэлэнт газруудаар аялах маршрут ба хөтөлбөр

Нийтэлсэн 2019 оны 5 сарын 23
Аялал бол хамт олон, найз нөхдийг илүү дотно болгож, хувь хүнд өөрийгөө таних, мэдэх боломжийг олгодог. Мөн аливааг уужуу тайван бодох, нухацтай, хянуур байх зэрэг зан чанарыг хүнд төлөвшүүлдэг амьдралын бас нэгэн гайхалтай зүйл юм. Ингээд энэ зун амралтынхаа хугацаанд биш амралтынхаа өдрүүдээр аялаж болох Улаанбаатар хотод ойр газруудын жагсаалтыг, төлөвлөгөөнд танд тус болох зүйлсийн хамт хүргэе.
Дахин хэлэхэд, та мөнгө хүрэхгүй, ажил амжихгүй гэх зэргээр болохгүй төлөвийн шалтгаануудыг бүү хэлээрэй. Бид танд хамгийн хямдаар, богино хугацаанд аялах боломжтой газруудыг энд санал болгож байна.  Аялалаас та олон шинэ зүйлийг нээж, хорвоо ертөнцийн сонин сайхантай танилцах болно.
1.  “Аглаг бүтээлийн хийд”
УБ хотоос баруун хойш 92 км засмал замаар, 7 км шороон замаар яваад Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далын ам” хэмээх газарт оршдог. Урьд нь энэ нутагт “Далан хар” хэмээх булаг урсаж, эргэн тойронд нь Далий ягаан хэмээх цэцэг ихээр ургадаг байсан учраас ийн нэрийджээ. Тус ам байгаа уулыг Гарьд хэмээх агаад хад, мод алагласан, уулын сүрлэг үзэмжийг илтгэсэн газар юм. Тэрхүү сайхан тогтоцыг түшиглэн мөргөл залбирал үйлдэх буддын шашны ариун дагшин сүм музейг байгуулжээ. Үндэслэн байгуулагч нь ард олноо “бурханч лам” хэмээн алдаршсан Г.Пүрэвбат бөгөөд энэхүү сүмийг “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг.
Удахгүй болох хүүхдийн баяраар тус хийд рүү явах аялалын хөтөлбөрийг санал болгоё. Хэрвээ та хувийн машинаар явах боломжгүй байгаа бол үүнийг ашиглаарай.
Аглаг бүтээлийн хийдийн аялалын хөтөлбөр
Компани: Dayan tour LLC Явах өдөр: 6-р сарын 1-нд  Өглөө : 9 цагт Аса цирк урдаас хөдлөх  Орой: 18:30 д Буцаж ирэх  Тээврийн хэрэгсэл: Автобус Зардал: 40000 төг Үүнд: Унаа, жолооч, хөтөч, зурагчин, нэвтрэх тасалбар, хүүхдийн бэлгийн багц, 1 өдрийн хоол багтсан. Дэлгэрэнгүй мэдээллийг: 88036308 
Жирийн амралтын өдрүүдэд та бусад аялалын хөтөлбөрүүдэд бүртгүүлэн 20 000 төгрөгөөр аялах боломжтой юм байна.  
2. Цагаан суварга
Цагаан суварга нь Улаанбаатар хотоос 365 км байрлах Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг. Зүүн тийшээ харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Баруун талаасаа тэгш тал учир харагдахгүй. Мөргөцөгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Борооны дараа Цагаан суварганаас буух их ус асар том хүрхрээ мэт харагддаг гэнэ. Цагаан суваргаас зүүн тийш 7 километр, Өлзийт сумаас 85 километр орчимд намхан толгодын дунд Хэвтээ босоогийн 50 метр урт агуй бий. Агуйн зарим газар мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул Хэвтээ босоогийн агуй хэмээн нэрлэжээ. Агуйнаас урагш 3 хайлаас байдаг.
Өлзийт сумын нутаг нь Цагаан суварга, Өөш манхан, Хэтээ босоо, Алаг зандангийн агуйнууд, Морин толгойн цав, Монтойн хайлааст ам зэрэг  байгалийн  өвөрмөц сонин тогтоцтой үзэсгэлэнт газрууд олон. Та  Dayan tour LLC  болон бусад аялалын компаниар дамжуулан аялахаар бол 55000 төгрөг зарцуулах юм байна.
3. Хар зүрхний хөх нуур
Улаанбаатар хотоос 217 км-т орших Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм.
Нэг өдрөөр явах бол аяллын компаниудаар дамжуулан 45000 төгрөгөөр аялах боломжтой. Харин амралтын өдрүүдээр гэвэл бид танд "Хар зүрхний хөх нуур" руу аялах хамгийн ойрын  хөтөлбөрийг санал болгоё.
Маршрут: УБ-Эрдэнэсум-Бага нуур- Хар зүрхний хөх нуур- Балдан бэрээвэн хийд-УБ.
Нийт: 550 км
Хэзээ: Амралтын өдрүүдээр 5-р сарын 25, 26  6-р сарын 1, 2, 8,9
Хугацаа: 1 шөнө 2 өдөр
Тээврийн хэрэгсэл: Автобус (хүний тооноос хамаарч өөрчлөгдөж болно)
Байрлах газар:
-Майхантай аялал үнэ нэг хүний 50000 төг Үүнд: Унаа, хорхог,хөтөч,зурагчин, жолоочийн хөлс багтсан.
-Жуулчны баазтай аялалын үнэ 1 хүний 120000 төг Үүнд: Унаа,хөтөч ,жолооч, хоёр хоол ,зурагчин тав тухтай жуулчны бааз зэрэг багтсан.
Аялалын бэлтгэл: Аялалын хувцас, майхан, мишок,өөрийн хэрэглээний зүйлс бэлтгэх.
Дэлгэрэнгүй мэдээллийг:88036308,88106408
5. Сэлэнгэ аймаг, Сайханы төгөл
Улаанбаатар хотоос 300 гаруй км-т орших Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтөл хэмээх сайхан газар бий. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэх.
Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй ч бий.
Д.Сүхбаатар жанжинг Хиагт руу явах үед нь гэнэт хүчтэй аадар бороо орж, тэрбээр эл агуйд хоргодон буу зэвсгээ хамгаалж, амь аврагдсан хууч яриатай уг хөтөлийг хилийн цэргүүд сайхан тохижуулжээ. Тэд хосын модны дэргэд сандал тавьж, сайн эрсийн хээрийн гэрт чулуугаар ширээ, сандал, тулга хийсэн байна. Түүнчлэн алсыг тольдох тавцанг хадан дээр засаж, ширээ сандал байрлуулжээ. Сэлэнгэ аймаг бол Чингис хааны хайртай Хулан хатны төрсөн нутаг.
Та вагоноор аялах бол 7600-27000 төгрөгөөр явах боломжтой. Ойрын хугацаанд болох аяллын хөтөлбөрыг сонирхоно уу. Маршрут: УБ-Дархан-Тужийн нарс-Ээж мод-Сайхны хөтөл-Алтанбулаг-Гүн нуур-УБ Хэзээ: -6 сарын 1-2 -6 сарын 8-9 -6 сарын 15,16 -6 сарын 22-23 -6 сарын 29-30 Хугацаа: 1 шөнө 2 өдөр Тээврийн хэрэгсэл: Автобус Зардал: 1 хүний (майхантай хонох )аялал 50000 төг.Үүнд: Унаа, жолооч, хөтөч, хорхог, зурагчин. (Жуулчны баазд хонох )аялал 135000 төг  Үүнд: Жуулчны бааз, 2 хоол, унаа, жолооч, хөтөч,зурагчин. Хаанаас явах: Аса цирк урдаас өглөөний 7 цагт явна. Бэлтгэх зүйлс: Майхан, мишок,хэрэглээний бэлэн мөнгө, цув, усны гутал,өөрт хэрэгтэй хувийн зүйлсээ бэлтгэх .
Дэлгэрэнгүй мэдээллийг: 88036308,88106408  
6. Улаан цутгалан хүрхрээ- Төвхөн хийд
Улаан цутгалан: Орхон голд цутгах Улаан гол дээрх хүрхрээ. Хүрхрээний өндөр 24 метр. Хархориноос урагш 135 км зайтай.               
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь Улаанбаатар хотоос 452 км-т оршдог. Өвөрхангай аймгийн Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага  үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг үүсгэсэн ажээ. Хүрхрээгээс баруун хойшоо Бага хүрхрээ гэж нэг боргио бий.
Төвхөн хийд: Монголын Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм. Өндөр гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн Ширээт улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн онгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулсан нь одоогийн Төвхөн хийд юм.           
Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог. 
7. Хөвсгөл далайн аялал
Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуурын эргээр та аялаж амжсан уу? Хөвсгөл нуурын эрэгт авхуулсан бусдын зургийг зун бүр л үзээд суух юм биш биз. 
Хөвсгөл дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.
Зөвлөгөө:-Түлшний хувьд машинаасаа хамаараад ирж очих нийлээд нэг машин дунджаар 250000-300000 төгрөгийг зарцуулна.
-Амралтын газрууд олон учраас нэг гэр дунджаар 50000-100000 орчим. Хэрвээ майхантай аялж байгаа бол амралтын газрууд нэг майханг нэг хоногийн 15000-20000 мянгаар отоглуулдаг. Мэдээж мөнгө төлөхгүйгээр эрэг дагуу буудаллаж болно.
 -Нутгийн хэдэн хөөрхөн хүүхдүүд морь унуулж байсан. Ойн дундуур өгсөж яваад цаа буган дээр очих аялал 10000 төгрөг,  Харин тэр хавиар 30минутын турш дураараа давхихад 5000 төгрөг.  Сүхбаатар хөлөг онгоцонд  суухад нэг хүний 25000 төгрөг, нэг удаад бараг 100 гаруй хүн суудаг. Цаг гучин минутанд Хүслийн хад хүрнэ.
Маршрут: УБ-Дархан-Эрдэнэт-Хутагөндөр-Их-Уул- Тосонцэнгэл-Мөрөн-Хөвсгөл далай
Хугацаа: 2 шөнө 2 өдөр
Тээврийн хэрэгсэл: Автобус
Хэзээ: -5 сарын 31-6 сарын 2, 6 сарын 7-9, 6 сарын 14-16, 6 сарын 21-23, 6 сарын 28-30
Зардал: 1 хүний 250000 төг Үүнд: Жуулчны бааз, 4 хоол,унаа, жолооч, хөтөч,зурагчин,ТХГ нэвтрэх тасалбар зэрэг багтсан.
Үнэд багтаагүй зүйлс: Замын хоол, морь унах, мото завинд суух
Хаанаас: Аса цирк урдаас 19 цагт хөдлөнө.
Аялалын хөтөлбөрт
5 сарын 31-ны орой 19 цагт хөдлөнө.
6 сарын 1-ны Өглөө Хөвсгөл далайн баруун эрэгт байрлах баазад ирнэ.
-Өглөөний цай уух
-Морь унах
-Өдрийн хоол идэх
-Чөлөөт цаг хөгжөөнт тэмцээнүүд(Шагнал)
-Цаа буга үзэх зураг даруулах
-Моторт завинд суух
- Оройн хоол идэх
- Галын наадам
6 сарын 2-нд Өглөөний цай уух дараа нь УБ хотруу хөдлөх
Анхаарах зүйлс: Аялалын хувцас,хэрэглээний бэлэн мөнгө, борооны цув,усны гутал бусад хэрэгцээт зүйлс бэлтгэх.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 88036308,88106408
8. Хамрын хийд
“Хамрын хийд” нь Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрийн зайд байрладаг билээ. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд арван долоон насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Д.Данзанравжаа Улааны шашныг Монгол хүний бие, оюун санаанд хамгийн тохирсон шашин гэж үзэж тухайн үеийн нийгмийг шүүмжилж шинэтгэхийг зорьж байжээ. Хамрын хийдэд Монголын анхны театрыг мянга найман зуун гучаад онд “Намтар дуулах дацан” нэртэйгээр байгуулсан байна. Энэ нь Монголын театр урлагийн түүхэнд анхны театр байсан гэж судлаачид үздэг. Хамрын хийдэд театраас гадна хүүхдийн дацан нэртэй сургуулийг байгуулж, хүүхэд багачуудаас гадна эмэгтэйчүүдийг сурч боловсорч бичиг үсэгтэй болохыг дэмжиж байжээ. Данзанравжаа Хамрын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын орон байгаа газрыг тодорхойлжээ. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юм уу оюун санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орныг тойруулан суварга бүхий хашаа босгож тохижуулж, Гаадмбын 77 боть судрыг залсан. Шамбалыг орон 25 хаадтай. Жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж, ном уншдаг аж.
Хамрын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залсан байна. Энэ нь “Өвгөн суварга” юм. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, таван талтай аж. Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээсэн гэдэг.
Хамрын хийд, Энергийн төв рүү 55000 төгрөгөөр аялах боломжтой аялалын хөтөлбөрийг танд санал болгож байна.
"Хамарын хийд "аялал Хугацаа:1 шөнө 1 өдөр Хэзээ: 5 сарын 24-ны өдөр орой 19 цагт Аса циркийн урдаас явна.Та бүхэн гэр бүл ,найз нөхөд ,ажлын хамт олноороо амралтын өдрүүдээр агаарт гарч энерги аваарай. Нэг хүн-55000 төгрөг  Үүнд:унаа,1хоол ,хөтөч ,жолооч ,зурагчин  Тээврийн хэрэгсэл- 45 хүний суудалтай автобус. Дэлгэрэнгүйг:88036308.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн