Open iToim app
Парламент | 1 мин уншина

Д.Ганбат: Түр хороо төсөвтэй болсон юм чинь одоо гадаад явъя

Д.Ганбат: Түр хороо төсөвтэй болсон юм чинь одоо гадаад явъя
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 15
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэгтэй Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны шинжээчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах” тухай тогтоолын төсөл, “Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” түр хорооны тогтоолын төслийг баталлаа.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат түр хороо одоо төсөвтэй болсон учир гадаад явж, туршлага судалъя гэх саналыг гаргалаа. Тэрээр "Хөгжлийн банкны асуудлыг шалгах түр хороо бол хамгийн анх байгуулагдсан түр хороо. Энэ түр хороо байгуулагдсанаас хойш түр хороонууд борооны дараах мөөг шиг л байгуулагдлаа. Түр хорооны дарга Б.Энхбаяр та түр хороонд мөнгө батлуулчихсан юм чинь гадагшаа явж ардчилсан улс орнуудын УИХ-ын түр хороо хэрхэн ажилладгийг, асуудлыг хэрхэн шалгадгийг харж туршлага судалъя.
Түр хорооны эхний дарга Ж.Сүхбаатар гишүүн маш сайн ажилласан учраас түгжрэлийн сайд болоод явчихав уу, эсвэл зайлуулах тактик байсан уу, мэдэхгүй. Харин одоогийн дарга Б.Энхбаяр бол маш ирээдүйтэй. Дараагийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, дараагийн Ерөнхий сайд болох хүнийг түр хорооны даргаар тавьсан. Одоо энэ хүнийг харж л байна. Байгаа боломжоо дайчлаад тогтоолууд оруулаад ирлээ. Дэмжиж байна" гэсэн юм. 
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн