Олон цаг хөдөлгөөнгүй суух үед хүзүү хөшиж, улмаар тархиар хатгуулдаг. Энэ нь тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийссантай холбоотой. Үүнийг бид “хуян хөөрөх” гэж нэрлэдэг.
Хуян хөөрөх эмгэгийг эмчилж, урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөн хийхгүй бол тархи руу урсах цусны хэмжээ багассан, тархины тараагуур судаснууд үхжих буюу унаж, улмаар мэдрэлийн үйл ажиллагаа алдагдан, үе шохойжиж, цус харвалтын шалтгаан болдог байна. Мөн хуян хөөрөхөд, нүдний даралт байнга ихсэж, нүд улайдаг. Энэ нь тархинд ачаалал өгч байна гэсэн үг юм.
Иймээс энгийн өдөр тутмын ямар арга хэмжээг авснаар хуян хөөрөлтийг багасгаж, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэе.
Мэргэжлийн эмчийн зөвлөгөөнүүд:
Хүмүүс ихэвчлэн “шилэн хүзүүндээ иллэг хийлгээд сайхан болчихлоо” гэдэг. Энэ нь ямар ч идэвхгүй эмчилгээ юм. Үүний оронд Хятадын уламжлалт зөөлөн хөдөлгөөн хийгээд сурчихвал маш үр дүнтэй байна.
Мөн энэ төрлийн эмгэгийн үед түгээмэл хэрэглэх аргууд:
Нуруу тань өвдвөл хамгийн түрүүнд хүйтэн жин тавих хэрэгтэй. Энэ нь хуян багасгаж, булчингийн өвдөлтийг намдаадаг.
Ус гоожуулахгүйн тулд нимгэвтэр алчууранд хэсэг мөс хийж бооно.
Боосон мөсөөрөө өвчин намдтал 10-15 минут авдсөн газартаа жин тавьна.
Хоёр хоногийн турш өдөрт 5-6 удаа ингэж жин тавьбал өвчин намдана.
Хэрэв байнга мөс хэрэглэх арга байхгүй бол ууттай хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд хэрэглэж болно.
Нуруу хатуурч, хүнд мэдрэгдэж байвал халуун жин тавиарай. Энэ нь мөр хэсгийн цусны эргэлтийг сайжруулж зангирсан булчинг тайвшруулдаг.
Зориулалтын зузаан резинэн саванд халуун ус хийж нуруун дээрээ байрлуулна. Мөрний өвчин намдтал нэг удаад 10-15 минут жин тавьна.
Хэрэв та байнга суугаа ажил хийдэг, зав багатай бол шүршүүрт орох үедээ халуун усаар нурууныхаа ар хэсгийг минут орчим шүршээрэй.
Мөр болон нурууны зөв байрлал
Суух үедээ зөв цэх сууж чадахгүй байвал зориулалтын бүсээр нуруугаа тэгшилж, гараа сойж болно. Мөн хэвтэх үедээ халдаггүй материалтай дэр хүзүүн доороо ивээрэй.
Нуруундаа өөрөө иллэг хийх хэцүү учраас та тусгайлан массажинд цаг захиалж бариулах хэрэгтэй. Ингэвэл нурууны булчингийн зангирч, хатуурсан хэсэг нь тайвширдаг.
Массажинд орохоос өмнө 10 минут халуун усанд орж биеийн булчингаа суллаарай.
Бага зэрэг халаасан олив, наргил модны эсвэл гичний тосыг өвдөж буй газрууддаа түрхэнэ.
Тос түрхсэн хэсгүүддээ гурил нухаж байгаа юм шиг зөөлөн дарж, гулгуулан тойрог хөдөлгөөнөөр иллэг хийх зэргээр массажилна.
Үүний дараа бүлээн алчуураар бигнэж, нурууг тосноос нь салгаад, нурууг тайвшруулж 5 минут тайван хэвтээрэй.
Нуруу өвдөхөө больтол 7 хоногт 2-3 удаа иллэг хийх хэрэгтэй.
Тогтмол сунгалтын дасгал хийж байвал, цусны эргэлт сайжирч, булчингийн уян хатан байдалд эерэгээр нөлөөлдөг. Сунгалтын дасгал хийх маш олон арга байдаг.
Тэгш зогсоод мөрөө дээш өргөж 5 секунд бариад буулгана.
Мөрөө хойш гэдийлгэж 5 секунд барина.
Хоёр мөрөө урагш нь хотойлгож 5 секунд барина.
Эдгээр дасгалаа 10 минут, өглөө, өдөр, оройд хийгээрэй.
Мөрөө тойргоор нь эргүүлж дасгал хийвэл хуян хөөрөх, мөр сулрах үед өвчинг намдаадаг. Гэхдээ өвдөлт хэтэрхий хурц, гараа хөдөлгөх боломжгүй бол хөдөлгөлгүй байрлалд хэвтүүлж эмнэлгийн тусламж дуудаарай.
Хөлөө зэрэгцүүлж тавин хооронд нь бага зэрэг зай авна.
Мөрөө дээш өргөж байгаа мэт сунгаж, буцан буулгана.
Энэ мэтээр дээш өргөн, өргөсөн цэгээсээ урд хэсэгтээ тойруулан эргүүлнэ.
Энэ дасгалыг нэг удаад 10-15 удаа хийж, амьсгалаа жигд авч, гаргаарай.
Дасгалаа өдөрт 4-5 удаа хийвэл өвчин намдана.
Босоо байрлалаас дасгал хийх
Энэ нь яаралтай үед өвчин намдаах хамгийн шилдэг арга юм. Хажуудаа байгаа өндөр сандал эсвэл ширээг гараараа тулж, өвдөж байгаа мөрөө доош нь унжуулан хоёр тийш нь зөөлөн савчуулна. Энэ дасгалаа 1 минут орчим хугацаанд, өдөрт 3-4 удаа давтаж хийнэ.
Хятадын уламжлалт анагаах ухаанд зөв цэгүүд дээрээ дарж эсвэл зүү тавьж чадвал, бүхий л өвчнийг анагааж болдог гэж үздэг. Та LI 15, LI 16, SI 9, SI 10, SI 11, SI 12 цэгүүд дээр зүү тавьбал, нурууны өвчин намддаг. Харин мэргэжлийн эмчийн хяналтгүй зүү тавьж болохгүй учир, энэ цэгүүд дээр хөнгөн даралт өгч өвчинг намдааж болдог.
Д витамин нь булчингийн үйл ажиллагаанд онцгой сайн нөлөөтэй байна. Булчингийн суналт, булчин татах зэрнээс сэргийлэх чадвартай тул өвлийн улиралд нар багасахад Д витаминаар баялаг хоол хүнсийг тогтмол хэрэглэж байгаарай. Д витамин нь кальци, ясанд шингэх үйл явцад сайнаар нөлөөлдөг гэнэ.
Зуны улиралд шууд нарны тусгалд 10 минут зогсох
Д витаминаар баялаг хүнс болох өндөг, загасны мах, цагаан идээ, жүржийн шүүс зэргээс
Нэмэлт витамины капсул уух зэргээр биедээ Д витаминыг авч болно.
Эх сурвалж: www.wikihow.com