Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Стандарт, хэмжил зүйн газраас ШТС-уудад хаврын ээлжит баталгаажуулалт хийж байна

Стандарт, хэмжил зүйн газраас ШТС-уудад хаврын ээлжит баталгаажуулалт хийж байна
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 9
Стандарт, хэмжил зүйн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх бүх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог. Энэ хаврын ээлжит баталгаажуулалтын ажлын хүрээнд өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газрын улсын байцаагч Петровисийн 16-р шатахуун түгээх станц дээр ажиллаж байна.  Үргэлжлүүлэн Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүх шатахуун станцуудыг шалгаж баталгаажуулах юм байна.
Энэхүү баталгаажуулалтын ажлыг орон даяар зохион байгуулдаг бөгөөд тухайн шатахуун түгээх станцын түгээгүүрийг шалгаад хэвийн гэж үзвэл улсын байцаагчийн гэрчилгээ олгодог.
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх бүх станцуудад энэхүү ээлжит баталгажуулалтыг хавар, намарт тус бүр хийдэг бөгөөд намар хийсэн баталгаажуулалтын гэрчилгээ нь хавар хүртэл хүчин төгөлдөр байдаг байна.
Шатахуун түгээх станцууд нь баталгаажуулалт хийлгэж, улсын байцаагчийн гэрчилгээ авснаар лац ломбыг хөндөхгүй байх үүрэг хүлээдэг. Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулалт хийлгэсэн түгээгүүр нь улсын байцаагчийн олгосон гэрчилгээг нийтэд нээлттэй байршуулах үүрэгтэй. Тиймээс  иргэд, хэрэглэгчид та бүхэн үйлчлүүлж буй шатахуун түгээх станц нь улсын байцаагчийн гэрчилгээ авсан эсэхийг шалгаж үйлчлүүлэх боломжтой.
undefined
undefined
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн