Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Амралтын өдөр гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой шилдэг кинонууд

Амралтын өдөр гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой шилдэг кинонууд
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 5
Амралтын өдрийг гэр бүлийн хамт дараах таван киног үзэхийг санал болгож байна. Эдгээр кино нь ухаарал, инээдэм, уучлал, адал явдал гээд хүний сэтгэлийн мэдрэмжүүдийг илэрхийлсэн шилдэг бүтээлүүд учир гэр бүлээрээ үзэн, амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.
Miss Granny
Бүхий л амьдралаа өөрийн ганц хүүгээ өсгөхөд зориулсан эмэгтэй нэг л өдөр хүүгийнхээ гэр бүлд, ялангуяа эхнэрт нь байнга дарамт болж байгаагаа мэдэрч эхэлнэ. Тэрээр хүүгийнхээ гэрээс явахаар шийдээд гудамжаар алхаж байтал зурагчны газартай тааралдан, тэнд зургаа авахуултал ер бусын итгэмээргүй зүйл тохиолддог. Дал гарсан эмэгтэй хормын төдийд л 20 настай охин болж хувирах болно. Гол дүрийн Мал Сун ийнхүү залуужсан учир өөрийн амьдралыг дахин шинээр эхлүүлэхээр шийдэж, түүний хөгжилтэй, мөн адал явдалт амьдрал эхлэх болно. Энэ кино нь бэлэвсэн эмэгтэй хүн ялангуяа ээж хүн гэдэг эцсийн мөч хүртэл үр хүүхдийнхээ төлөө өөрийн амьдралыг хэрхэн зориулдгийг тод харуулах болно.

A Dog’s purpose
Зарим хүний хувьд хамгийн үнэнч хайртай анд нөхрийн нэг нохой байдаг билээ. Энэхүү кинонд нэг дүрээр маш олон нохойн онцлогийг харуулж таниулах болно. Нохой бүхэнд өөрийн гэсэн зорилго, мэдрэмж, бодол санаа байх бөгөөд энэ нь эцсийн эцэст эзэндээ үнэнч байх гэдэг цэг дээр огтлолцох юм. Энэхүү кино нь танд нохойг хайрлах, ойлгох сэтгэлйг илүү гүн мэдрүүлэх болно.

The Dude in me
Пан Сү бол гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч байсан ч одоо бол нэгэн том корпорацийн захирлын хүргэн. Тэрээр санамсаргүй байдлаар ахлах сургуулийн хүүтэй бие нь солигдох бөгөөд эндээс адал явдал эхлэх болно. Пан Сү өөрийн залуу насныхаа хайртай эмэгтэйтэй дахин тааралдаж мөн өөрийнх нь охин нь ахлах сургуулийн сурагч байж таарна. Хүүхэдтэй гэдгээ мэдсэн аав хэрхэн энэ бүгдийг зохицуулах бол мөн өөрийн биеэ эргүүлж авч чадах болов уу.

Peter rabbit
Петер туулай өөрийн дүү нарын хамтаар ойролцоох айлын хашаанаас ногоо хулгайлдаг байжээ. Тэгтэл гэнэт нэг өдөр тус айлд шинэ эзэн нүүн ирэх бөгөөд тухайн эзэн болон туулайн хооронд ширүүн дайн эхлэх болно.

Ashfall
Бидний дунд Ким Ин Ха нэрээр танигдсан жүжигчин Lee Byu Hyeon-ы ээлжит нэгэн шилдэг бүтээл юм. Энэ кино 2019 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийж байжээ. Бэгдү уул гэнэт дэлбэрч, хоёр Солонгосын ойролцоо томоохон аюулыг дагуулна. Өмнөд Солонгосын Засгийн газраас нэгэн төлөвлөгөөг гарган Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьж уулыг аюулгүй болгох нууц ажиллагааны хүмүүсийг томилох болно. Тусгай ажиллагааны ахмадаар Жу Ин Чан томилогдох бөгөөд тэрээр Хойд Солонгост хоригдон буй цэрэг И Жүн Пёныг аварснаар адал явдал эхлэх болно. Тухайн кино нь нөхөрлөл, итгэлцэл болон охин үрээ гэх аавын сэтгэл гээд энэ бүгдийг танд хөгжилтэй мөн адал явдлаар дүүрэн харуулах болно.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн