Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Сүхбаатар дүүргийн 20-р хороо иж бүрэн хүүхдийн тоглоомын талбайтай болжээ

Сүхбаатар дүүргийн 20-р хороо иж бүрэн хүүхдийн тоглоомын талбайтай болжээ
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 9
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/110 дугаар захирамжаар гэр хороолол, орон сууцны хорооллын 16 байршилд нийт тэрбум төгрөгөөр иж бүрэн тоглоомын талбай тохижуулах ажлыг эхлүүлжээ.
Уг ажлын хүрээнд НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгийн санаачилгаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд иж бүрэн тоглоомын талбай ашиглалтад оржээ.
Энэхүү тоглоомын талбай нь ахмад настны чийрэгжүүлэлтийн тоноглолыг суулгаж, бага насны хүүхдүүдийн тоглоом, явган хүний зам, сүүдрэвч, гэрэлтүүлэг зэргийг иж бүрнээр нь шийдэж өгсөн байна. Уг тоглоомын талбайн нийт өртөг нь 65 сая төгрөг бөгөөд гүйцэтгэгч компаниар “Сэлэнгэ хур ундрам” ХХК ажиллаж, ийнхүү хүлээлгэн өгч байгаа аж.
Сүхбаатар дүүргийн 20-р хорооны хувьд хүн ам ихээр суурьшсан хороо юм. Тоглоомын талбай ашиглалтад орсноор алслагдсан бүсийн хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх, ахмадууд дасгал хийх, амарч тухлах орчин бүрдэж байна гэж оршин суугчид ярьж байлаа.
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн