Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Монгол Улсын анхны төрийн далбааг Шанхын хийдэд хадгалдаг

Монгол Улсын анхны төрийн далбааг Шанхын хийдэд хадгалдаг
Нийтэлсэн 2018 оны 7 сарын 10
Монгол Улсын төрийн далбааны өдөр өнөөдөр тохиож буй. Төрийн далбаагаа өндөрт өргөн хөлд нь мэхийн ёсолж, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал хийн “Чингисийн талбай”-д Төрийн далбаа мандуулах ёслол боллоо.
Манай улс 2009 оноос хойш жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэдэг болсон. Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, халдашгүй дархан байдлыг бэлгэдэж иргэд төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхлүүлэх зорилготой энэхүү өдрийг төрийн далбааны өдөр болгон тэмдэглэхээр хуульчилсан байдаг юм байна. Төрийн далбааны өдөртэй болох хуулийн төсөл 2008 онд батлагдаж 2009 оноос долдугаар сарын 10-ны өдрийг Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэсэн уламжлалтай.
Яагаад заавал 07.10-ны өдрийг сонгосон бэ
Манай улсын Тусгаар тогтнолыг хоёр хөрш хүлээн зөвшөөрөх эсэх талаар ид ярилцаж байх үе буюу 1945 оны долдугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Сталин маршал Х.Чойбалсанг дуудсан байдаг. Энэ үеэр Хятад улстай манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаар маршал Х.Чойбалсанд анх дуулгаж байжээ. Энэ мэдээг сонссон Х.Чойбалсан долдугаар сарын 10-ны өдөр Улсын Бага Хурлыг хуралдуулж, Төрийн далбааны загварыг батлуулсан түүхтэй юм байна. 1990 оны Үндсэн хуулиар төрийн далбаан дээрх таван хошууг өөрчилсөн. Үндсэндээ долдугаар сарын 10-ны өдөр тусгаар тогтносон улс гэдгээ олон улсад баталж байсан түүхтэй юм байна. Долдугаар сарын 11, 12-нд Ардын хувьсгал ялсан ой буюу Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэдгээрээ онцлог.

Анхны Төрийн далбаа
Тусгаар тогносон Монгол Улсын анхны туг нь торгон дээр соёмбо үсэг, түүнийг тойрсон гурван бичээстэй хоёр метр урттай, өргөн нь метр гаруй Төрийн далбааг 1945 онд гаргаж байжээ. Монгол төрийн бэлгэдэл болсон энэхүү далбаа өдгөө Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дахь Шанхын хийдэд хадгалагдаж байна.Энэхүү анхны төрийн далбааг жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буюу Тусгаар тогтнолын өдрөөр ил гаргаж олон нийтэд үзүүлдэг юм байна.
Хамгийн урт Төрийн далбаа
2008 онд УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн анх удаа “Азидаа хамгийн өндөр төрийн далбааг Монголд мандуулна” хэмээн амлаж, 2008 оны долдугаар сарын 9-нд Төв цэнгэлдэхийн өмнөх талбайд 50 метрийн өндөрт 20х10 метрийн өргөнтэй Монголын Улсын хамгийн том Төрийн далбааг мандуулж байсан ажээ. Уг төрийн далбааг Турк улсад захиалж хийлгэсэн бөгөөд Азид хамгийн томд тооцогдох төрийн далбаа юм.
Иргэд Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаарай
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд Төрийн далбааны тухай маш тодорхой зааж өгсөн байдаг. Хэдэн градусын өндөрт хаана, яаж өлгөх вэ гэдгийг зааж, баяр ёслолын үеэр хэрхэн залахыг Төрийн ёслолын алба онцгой анхаарч ажилладаг юм.
Төрийн далбааг ганхцан Төрийн байгууллагууд л ашиглана гэсэн зүйл байхгүй юм. Иргэд Төрийн далбаагаа хүндэтгэж байгаагаа илэрхийлж ямар ч байдлаар ашиглаж болно. Харин төр улс орны хүндэтгэж зөв ашиглах ёстой юм.
       я

undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн