Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийг Хөдөлмөрийн баатарт тодорхойлжээ

Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийг Хөдөлмөрийн баатарт тодорхойлжээ
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 20
Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын Гунгаадоржийг Хөдөлмөрийн баатарт тодорхойлжээ. Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой энэ жил тохиож байгаа.
Ойн хүрээд “Монголын тариаланчдын Үндэсний холбоо”-ноос хоёр хүнийг Хөдөлмөрийн баатарт тодорхойлсны нэг нь Ш.Гунгаадорж юм байна.
Тэрээр Дорноговь аймгийн Иххэт суманд 1935 онд төрсөн. 1968-1975 онд Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд, 1975-1980 онд Завхан аймгийн Тэсийн тарилангийн аж ахуйд дарга, ХААЯ-нд хэлтсийн даргаар ажилласан. 1980-1981 онд Сангийн аж ахуйн яамны нэгдүгээр орлогч сайд, 1980-1986 онд Сэлэнгэ аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан. 1986-1987 онд ХААЯ-ны сайд, 1987-1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллажээ. 1990-1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 1991-1997 онд БНАСАУ, Хасаг улсад элчин сайдаар суусан. 1997 оноос Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, "Агро" ХХК-ний захирал. 2000-2004 онд Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн