Open iToim app
Улс төр | 1 мин уншина

А.Адъяасүрэн: Эрх мэдлийн төлөөх тэмцэл, ашиг сонирхол үргэлжилж байна

А.Адъяасүрэн: Эрх мэдлийн төлөөх тэмцэл, ашиг сонирхол үргэлжилж байна
Нийтэлсэн 2020 оны 10 сарын 8
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 285 сая төгрөгийн авлига өгсөн гэх хэрэг ямар шатандаа байгааг тодруулахад нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат өчигдөр мэдээлсэн. Тэрээр "Энэ хэрэгт мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Тодорхой зүйл хэлэх боломжгүй" гэсэн юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100.000 ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагдаад байгаа аж. Харин энэ талаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс тодруулахад “Сонгуулийн үеэр энэ асуудал улстөржилттэй холбогдож гарч ирж байсан. Миний хувьд хувийн хэвшилд ажиллаж байсан. Төрийн байгууллагын хүмүүсийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, ашиг сонирхол үргэлжилж байгаа гэж харж байна. Сонгууль дууссан юм чинь удахгүй үнэн тогтоогдох байлгүй. Одоогийн байдлаар хуулийн байгууллага надаас мэдүүлэг авсан зүйл байхгүй. Надад хуулийн байгууллагаас албан бичиг ирж байгаагүй” хэлээ.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн