Өнгөрсөн онд дэлхийн шар айрагны зах зээлд 661 тэрбум ам.долларын борлуулалт хийгджээ. Европын шар айрагны компаниуд борлуулалтаар тэргүүлсэн байна. Мөн нийт шар айрагны хэрэглээний тал хувийг дэлхийн хамгийн том 50 үйлдвэр хангажээ. Энэ зах зээлд нийтийн хэрэгцээнд буюу АНУ, БНХАУ зэрэг хүн ам ихтэй зах зээлд зориулан гаргасан арилжааны шар айрагнууд хамгийн их орлогыг олдог юм.
2018 онд хамгийн их борлуулагдсан 10 шар айргийг танилцуулж байна. Эхний аравт Америкийн гурав, Хятадын дөрвөн шар айрагны брэнд багтажээ.
Мөн энэ мэдээгээр аливаа согтууруулах ундааг сурталчлан таниулаагүй бөгөөд тус шар айрагнууд нь хамгийн чанартай гэх утгыг мөн илэрхийлээгүй болно.