Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Фото: Төр ажлаа хий, бид эх орондоо сайхан амьдармаар байна

Фото: Төр ажлаа хий, бид эх орондоо сайхан амьдармаар байна
Нийтэлсэн 2022 оны 4 сарын 7
Залуус үнийн өсөлт болон бусад цаг үеийн тулгамдсан асуудалтай холбоотойгоор дуу хоолойгоо илэрхийлэн Төв талбайд жагсаж байна.
Тэдний дунд оюутан, энгийн нэгэн ажилтан, эмч, аав ээжтэйгээ хамт ирсэн нялх үрс гээд нийгмийн олон төлөөлөл ирсэн байна. Залуус "Эх орондоо сайхан амьдармаар байна, төр өөрсдөө хэмнэлтийн горимд шилж, ажлаа хийцгээ" зэргээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн уриа лоозон барьж тайван жагсаал хийж байгаа юм.
Тэд “Монголд өнөөдөр ажиллаж амьдрахад цалин мөнгө үнэхээр хүрэлцэхгүй байна. Яагаад энэ их үнийн өсөлт бий болоод байна вэ, ирээдүйд миний үр хүүхэд, дүү нар энэ нийгэмд амьдрах болно. Иймээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсэж байна. Төр өөрсдөө хэмнэлтийн горимд шилжиж, ажлаа хийх хэрэгтэй байна” зэргээр байр сууриа илэрхийлж байсан юм. 
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн