Open iToim app
Бусад | 3 мин уншина

Нийслэлтэй ойр орших аялж, зугаалахад тохиромжтой байгалийн болон түүхэн дурсгалт газрууд

Нийслэлтэй ойр орших аялж, зугаалахад тохиромжтой байгалийн болон түүхэн дурсгалт газрууд
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 13
Аялал зугаалгын цаг ирсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос зүүн тийш байрлах аялал зугаалахад тохиромжтой байгалийн болон түүхэн газруудыг танилцуулж байна. Хэрэв та хүүхэд, гэр бүлээ дагуулаад хол зугаалах боломжгүй бол Улаанбаатар хотод ойр дараах газруудыг зориорой.
Мэлхий хад: Хан Хэнтийн дархан цаазат газрын Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутагт Улаанбаатар хотоос зүүн тийш 65 км зайд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг билээ. Энэ хадны өндөр 24 метр бөгөөд өмнө нь Мөнгөт цохио, Мөнгөт хад гэж нэрлэдэг байжээ. Домогт өгүүлснээр, Зуун модны тулалдаанд Галдан бошигт Манжтай хүч тэнцвэргүй тулалдаан хийж ихээхэн хохирол амсаж бүслэлтээс гаран зугтаж Мэлхий хадны орчимд үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатжээ. Дайснууд араас нь хөөн дайрахаас болгоомжлон баруун тийш зугтах бэлтгэлээ базааж, хэдэн тэмээнд ачаалсан алт, мөнгөө Мэлхий хадны орой дээр гаран хавцал руу хийж орхиод явах болоход Манжийн хаанаас бэлгэнд ирсэн хатан нь алт мөнгөндөө хоргодоод явахгүй болохоор нь нуусан мөнгөн дээрээс хийж орхиод баруун тийш явжээ. Үүнээс хойш Мэлхий хадыг Галдан бошигтын мөнгийг хадгалж буй Мөнгөт хад гэж нэрлэдэг болжээ. Тэр цагаас хойш нутгийн хүмүүс Мөнгөт хадыг хүндэтгэн тахиж, идээнийхээ дээжийг өргөн хурайлж, мөнгөжин баяжихыг хүсэж дээдэлдэг байжээ. метр хүрнэ.
undefined
Гүнжийн сүм: Улаанбаатараас зүүн тийш 120 орчим километрт Хэнтийн дархан цаазат газарт байх ба Горхи Тэрэлжийн бүс нутгаар дайран, Тэрэлжийн голыг гатлан зүүн хойш явж хүрдэг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нарс модон ойд Манж Чин улсын гүнжид зориулан босгосон сүмийн үлдэгдэл байдаг. Богд дархан ван Дондовдорж 1697 онд Энх Амгалан хааны гүнжийг хатнаа болгон авч олон жил ханилан суужээ Хожим хатныг нас барахад Манжийн хааны зарлигаар Баруун Баянд сүм барьж тэр сүмийн хүлэмжид шарилыг нь оршуулж “Гүнжийн сүм” гэж нэрлэх болсон төдийгүй хошуунаасаа нэг отог тасалж уг сүмийг сахиулсан түүхтэй юм байна. Гүнжийн сүмд маш ховор гэрийн эдлэл зүйлс, өөрийн хэрэглэж байсан гоёл чимэглэл эд үйлс байсан ба энэ нь 1937–1939 он хүртэл бүрэн бүтнээрээ хадгалагдаж байсан ба энэ онуудад үндсэндээ бүрэн тоногдсон байна
undefined
Хүүхэн уул: Галдан бошигт хааны мөнгө, алт эрдэнэсийг үүрд сахин үлдсэн хатан нь “Хүүхэн уул” болон хувирсан гэх домогтой бөгөөд Мэлхий хадны баруун хойд талд дээшээ харан тайван, ихэмсэг дүр үзүүлэн хэвтэж буй эмэгтэй хүний дүр бүхий уул юм. Хүүхэн уулнаас мод, ургамал, сонгино, самрыг нь авдаггүй бөгөөд хад чулууг нь хөндөж болдоггүй догшин уул хэмээх боловч эмэгтэй хүнд ээлтэй гэлцдэг.
undefined
Аръяабалын сүм: Тус сүмийг бясалгалын сүм гэх агаад 1998-2004 онд барьж дуусгажээ. Сүм байгаа газрыг Төвдийн нэгэн лам шинжиж “энэ газар рашаан булгийн ундаргатай, байгалийн энергитэй газар учраас сүм хийд байгуулахад тохиромжтой юм байна” хэмээсэн гэдэг. Сүмийг тойруулан 108 жижиг суварга, шашны 8 тахил, хангагч эрдэнэ, соёмбо зэрэг бэлгэдлээр чимэглэсэн төмөр хашаагаар хүрээлжээ. Сүмийн байшинг тойрсон 108 хүрдийг эргүүлж гороолоход “Ум мани бадми хум” тарни олон дахин уншигдсантай тэнцэнэ хэмээн бэлгэдэг байна.
undefined
Зуун ламын агуй: Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт, Мэлхий хаднаас наана, Улаанбаатар хотоос 50 гаруй км-т зам дагуу байрлах агуйг  нутгийн хүмүүс зуун ламын агуй хэмээн ярьдаг юм. Домогт өгүүлснээр, орчин цагийн шашин соёлын ид хэлмэгдүүлэлтийн үед хэсэг лам нар агуйд орж нуугдан амь зулбан гарч байсан гэх, эсвэл Халх, Ойрдын үймээн самууны үед Занабазар хутагтын хэсэг шавь нар Галданбошигтын цэргүүдээс зугтаж энэ агуйд нуугдан амь гарсан гэх мэтээр домоглон ярьдаг. Энэ агуй руу ороход өгсөж гардаг нарийхан жим байдаг ба агуйн дунд хэсгээс нь хэвтээгээрээ орох хэмжээний ам бий.
undefined
Хардаг хад: Улаанбаатар хотоос 82 км зайд, Горхи Тэрэлжийн бүсийн Туул голын хөндий, Ар Өгөөмөрийн зоо хэмээх газарт байдаг байгалийн үзэсгэлэнт газар. Уулсын дундах хотгор дотор байх толгойн орой дээр тогтсон өвөрмөц хадан тогтоц юм. Эргэн тойрондоо уулын бэл хормойн налуу хажуу, хөндийгөөр хүрээлэгдсэн, сийрэгхэн ой мод, жижиг горхи булаг, намгархаг нуга гээд аялагчдын сэтгэлийг татахаар нам гүм сайхан газар бөгөөд тус газарт морин аялал их хөгжсөн газар юм байна.
Хагийн хар нуур: Гүнжийн сүмээс зүүн хойш 60 орчим км зайд, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Улаанбаатар хотоос 180 км зайд оршдог. Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны өвөрт Хийдийн сарьдаг, Хүнхэр уул, Асгатын сарьдаг уулсын дунд орших үзэсгэлэнт нуур. Уулын тагтад далайн төвшнөөс 1817 метр өндөрт оршдог. Нуурын талбай 2.7 км.кв, урт нь 2.5 км, өргөн нь 1 км. Дундаж гүн нь 11 метр бөгөөд хамгийн гүнзгий газартаа 25
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн