Open iToim app
Нээлт | 3 мин уншина

Танилц, нэг мэргэжлээр дагнан боловсон хүчин бэлтгэдэг дэлхийд тэргүүлэгч их, дээд сургуулиуд

Танилц, нэг мэргэжлээр дагнан боловсон хүчин бэлтгэдэг дэлхийд тэргүүлэгч их, дээд сургуулиуд
Нийтэлсэн 2018 оны 3 сарын 24
Их Британийн QS  боловсролын үнэлгээний төвөөс жил бүр гаргадаг мэргэжлийн салбартаа тэргүүлэгч шилдэг их сургуулийн жагсаалт шинэчлэгджээ. Шинжээчид энэ удаа  хууль эрх зүйгээc  эхлээд далай судлал хүртэл  энэ цагт хамгийн эрэлттэй мэргэжлийн чиглэлүүдийг хамруулан, нэг мэргэжлээр дэлхийд тэргүүлэх өндөр зэрэглэлийн боловсон хүчин бэлтгэж буй сургуулиудыг онцолжээ.
QS  үнэлгээний төвийн шинжээчид энэхүү мэдээллийг Оксфорд, Харвардын их сургуулийг л дэлхийн шилдэг гэж хардаг боловч яг өөрийн сонирхсон мэргэжлээр нь аль сургууль хамгийн сайн сургалттайг мэддэггүй учир  шинэ төгсөгчдөд сонголтоо зөв хийхэд туслахаар бэлтгэсэн аж.
-Түүхийн шинжлэх ухаан: Ром хотын Сапейнза  Их Сургууль,  Эртний дэлхийн түүх, археологийн судалгааны хүрээлэн нь дэлхийд тэргүүлдэг  байна.
-Антропологи: Кембрижийн Их Сургууль. Тус сургууль дэлхийн хамгийн шилдэг сургуулиар байнга нэрлэгддэг ч хамгийн шилдэг чиглэл нь Антропологи аж.
-Хөдөө аж ахуй: Вагенинген Их Сургууль. Нидерланд улсын Вагенинген хотын төв сургууль нь агрокультур, хөдөө аж ахуйн салбартаа хамгийн чадварлаг мэргэжилтнийг бэлтгэдэг байна.
-Биеийн тамир, спортын мэргэжилтэн: Хойд Каролинийн Их сургууль.
-Хувцас Дизайн: Урлагийн Рояал Коллеж. Лондон хотод байрлах Рояал коллеж нь хувцас дизайн, урлагийн чиглэлээр суралцахад хамгийн тохиромжтой газраар нэрлэжээ.
-Тайзны урлаг: Жуллиар Урлагийн Их Сургууль. Нью Йорк хотод байрлах тус сургууль нь мюзикаль,тайз дэлгэцийн жүжигчин, сонгодог болон модерн бүжигчин,  театрын тусгай мэргэжилтэн бэлтгэдэг дэлхийн хамгийн шилдэг сургууль аж.
-Холбоо харилцаа, медиа: Амстердамын Их Сургууль
-Философи, гүн ухаан: Питтсбургийн Их Сургууль.  Энэ цагийн гүн ухаан, нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн дэлхийн шилдэг профессорууд тэнд л цуглажээ.
-Шүд, нүүр ам заслын эмч: Хонг Конгийн Их Сургууль. Насан туршдаа мяралзсан цагаан шүд, эрүүл амны хөндийн хамгаалагч болохыг хүссэн хүн бүр тус сургуулийг зорих хэрэгтэй. Сүүлийн гурван жилийн турш дэлхийн шилдэг шүдний эмч бэлтгэгч сургуулиар тодроод байгаа юм.
-Байгаль орчин судлал: Калифорнийн Беркли Их сургууль. Хүрээлэн буй орчин судлалын чиглэлээр дэлхийн хамгийн шилдэг төгсөгчид бэлтгэж, сүүлийн гурван жил дараалан тэргүүлжээ.
-Далай судал: Швейцарийн Холбооны Технологийн Институт. ШХТИ нь далайн шинжлэх ухааныг судлах хүсэлтэй оюутнуудын хамгийн зөв сонголт юм. Тус сургуулийн далай судлалын хүрээлэн 20 гаруй Нобелийн шагнал хүртсэн бөгөөд  нэгэн цагт дэлхийн хамгийн агуу эрдэмтдийн нэг Альберт Эйнштейн сурч байсан аж.
-Зочлох үйлчилгээ, зочид буудлын менежмент: Невада хотын Их сургууль. Дэлхийн аялал жуулчлалын төв Лас Вегас хотод байрладаг тус сургууль нь зочид буудлын менежменттэй холбогдох бүх чиглэлээр хамгийн шилдэг боловсон хүчнийг бэлтгэдэг.
-Мал эмнэлэг, эмнэл зүй: Калифорнийн Их Сургууль.  Давис хотод байрлах тус сургууль нь дэлхийн хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг  болох малын эмчийн чиглэлээр сүүлийн гурван жил дараалж шилдгээр шалгарчээ.
-Хүний эмч, анагаах ухаан: Пенсилванийн Их Сургууль. Филладелпа хотод байрлах тус сургууль нь   хүний эмч, сувилахуйн чиглэлээр дэлхийд тэргүүлдэг.
-Утга зохиол, англи хэл: Оксфордын Их Сургууль. Маш олон төрлийн сургалт явуулдаг, дэлхийд танигдсан их сургууль боловч гол чиглэл нь англи хэл дээрх утга зохиол, судлал шүүмж аж.
-Мэдээлэл технологи, инженерийн төрлийн мэргэжлүүд: Массачусетсийн  Технологийн Их Сургууль.  Архитектур, механик инженер, мэдээлэл технологи зэрэг технологитой холбоотой 13 мэргэжилд дэлхийд нэгд бичигдэж байна.
-Хууль зүй, улс төрийн удирдлага: Харвардын Их сургууль. Дэлхийн хамгийн шилдэг их  сургуулийн жагсаалтыг тэргүүлдэг тус сургууль нь хууль  эрх зүй, улс төр, олон улсын харилцаа, бизнес, менежментийн сургалтаараа нэгд бичигджээ.
Эх сурвалж: businessinsider.com
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн