2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 200 гаруй компанийн 400 гаруй барилга байгууламж үнийн өсөлтөөс болж үргэлжлэх боломжгүй, дутуу баригдахад хүрээд байгаа билээ.Тэгвэл Барилга хот байгуулалтын яамнаас барилгын материалын үнийн өсөлт, хомсдлыг тодорхойлох ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсэг нь барилгын материалын үндсэн бүтээгдэхүүн болох арматур, дулаалгын материал, хөнгөн блокын үнийн өсөлтийг судалж байна гэлээ. БХБЯ-ны судалгаагаар барилгын материалын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн индекс 1.4 хувьтай байгаа аж.Энэ талаар БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Д.Гантулга “Үнийн өсөлтийг улсын төсөвт суулгахдаа магадлалын дүгнэлтийг үндэслэдэг. Барилгын компаниудаас үнийн өсөлтийг зөрүүг ирэх оны төсөвт суулгахыг шаардаж байгаа. Тиймээс үнийн өсөлтөд магадлал хийж баталгаажуулаад төсвийн ерөнхийлөн захирагчид хүргэнэ. Ирэх оны төсөвт амждаггүй юм аа гэхэд 2023, 2024 оны төсөвт суулгаж шийдэх боломжтой.Өчигдөр шаардлага хүргүүлсэн ААН-үүдийн барьж буй 360 гаруй барилга байгууламж нь БШУЯ, Соёлын яам, ЭМЯ-ны захиалгатай барилгууд. Үнийн өсөлтийн улмаас 200 тэрбум гаруй ачаалал төсөвт тусна.Цар тахлын дараах эдийн засгийг дэмжих хуулийн төсөлд энэ аж ахуй нэгжүүдийн тавьж буй саналуудыг тусгахаар ажиллаж байна. Энэ хуульд гүйцэтгэлийн баталгаа, тендерийн баталгааг тэглэх санал оруулсан ” гэлээ.